Элчин сайд нарын асуудлыг ярилцлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Монгол Улсыг гадаад орнуудад төлөөлөн суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцлээ. Тухайлбал, “Норовбанзад” сангийн тэргүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Дэлгэрмааг Монгол Улсаас Сингапурт суух Элчин сайд, мөн Б.Даваасамбууг Куба улсад суух Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын гишүүд дэмжсэн гэв. Дээрх асуудлыг Элчин сайдаар томилогдохгүй бөгөөд энэ асуудлыг УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ