Ё.Отгонбаяр: Цэргийн албан хаагчдыг мэргэжил эзэмшүүлнэ

img

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай авч хэлэлцээд тогтоол баталсан байна. Тогтоолд тусгаснаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор ажил олгогч нарын саналыг харгалзан мэргэжилтэй ажилтныг бэлтгэх. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, шинээр бэлтгэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх талд анхаарал хандуулах. Цэргийн албан хаагчдыг мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд сургаж, хугацаат албаа хаагаад дуусахад шууд ажлын байртай, хэрэгцээт мэргэжлээр ажиллаад явах нөхцөл бололцоог бий болгох ёстой гэж үзэн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт үүрэг өгсөн байна. Мөн мэргэжилтэй ажилтанг бэлтгэхдээ салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын техник тоног төхөөрөмжийг сайжруулах, шинээр бий болгоход анхаарах. Сургуулиудын хувьсах зардлыг нэмэгдүүлэх талд ажиллах шаардлагатайг энэхүү тогтоолд зааж өгсөн юм байна. Энэ талаар Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дээрх тогтоол батлагдсанаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн дэмжлэг болох төдийгүй мэргэжилтэй ажилтнуудыг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжлээр сургахад томоохон түлхэц болно гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын зүгээс мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарал хандуулсны дүнд хамтарсан Засгийн газрыг байгуулах үед уг сургуульд суралцагсдын тоо 27 мянга байсан бол одоо энэ тоо 2.5 дахин нэмэгдэж 67.5 мянгад хүрсэн байна. Дээрх хэмжээнд хүрэхэд нэг талаар мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд суралцагчдад сар тутамд тэтгэмж олгож дэмжлэг үзүүлсэнтэй холбоотойн зэрэгцээ Оюутолгой төслийн шугамаар мөн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэж, ажлын байраар шууд хангаж эхэлсэн нь суралцагчдын тоог нэмэгдүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ мэдээг уншиж байгаа бүх хүмүүст үнэнийг хэлье Алтанхуяг гэдэг хүн Ардчилсан намын 20 жилийн түүхэнд байгаагүй сайн зохицуулалт хийж эв нэгдлийг хадгалж байгаа Баттулга зангарагатай улс төрч мөн боловч олон ашиг сонирхолыг зохицуулах улс төрийн мэдрэмж чадвар байхгүй Яг одоо мундаг удирдагч биш мундаг зохицуулагч хэрэгтэй 101
2011-11-16