“Камертон 2” Сингапурыг зорино

img

Бүтэн жилийн турш үргэлжилж, ялагчаа тодруулсан “Камертон 2” шоуныхан ажилдаа оржээ. Шинээр сонгогдсон “Камертон”-чууд өчигдөр хамтлагийнхаа продюсер, дуучин Д.Болдын хамт “Skytel” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. “Камертон 2” төсөл дуусахад тэдний уран бүтээлийн санхүүжилт буюу 150 сая төгрөгийн 50 сая төгрөгийг “Бодь” групп, 50 сая төгрөгийг үүрэн телефоны “Skytel” групп, 25 сая төгрөгийг Төрийн соёрхол, дуучин Д.Болдын “B production”, 25 сая төгрөгийг “Боловсрол” суваг телевиз тус тус ивээн тэтгэн, хамтран ажиллах эрхийн бичгээр шагнасан юм. Тэгвэл уг гэрээний дагуу “Skytel” компани “Камертон 2” хамтлагтай эхний гэрээг байгуулж, гарын үсэг зурсан байна. Уг гэрээнд хоёр жил хамтран ажиллахаар заасан байгаа аж.  Залуус энэ сарын 17-нд Сингапурыг зорьж, Англи хэлний дээшлүүлэхээр зуны хугацаанд суралцах бөгөөд энэ үеэрээ шинэ цомгийн бичлэг, клипний ажлаа амжуулахаар төлөвлөжээ. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TOMROO strong:
Sain suraltsaarai..Zaluustaa handaj helehed ahuin soyol gej mundag yum bgaa shu tuuniig sain...Bold bol ene tal deer mundag zaluu shuu..
2013-06-11
senderee strong:
amjilt
2013-06-11