Унгар улсад 50 мянган ам.доллар хандивлахаар боллоо
Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсантай холбогдуулан 50 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр боллоо. 2010 онд манай улсад болсон зудын үеэр Бүгд Найрамдах Турк Улс манайд 50 мянган ам.доллар хандивласнаас гадна 84 мянган ам.долларын үнэ бүхий аяны хөнжил, хүнсний зүйлийг өөрийнхөө онгоцоор ирүүлж байсан юм. Мөн “Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын энэ оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа. Ингэснээр “800 тэрбум төгрөгийн” гэснийг “600 сая ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн” гэж өөрчиллөө. Мөн Хөгжлийн банкны 600 сая ам.долларын Дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөр боловсруулахыг Төлөөлөн Удирдах Зөвлөлд зөвшөөрсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ