Жендерийн үндэсний хорооны орон тоог нэмлээ
Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар манай улсад 97 орны 24 500 орчим хүн хөдөлмөр эрхэлж байна. Харин Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу зуучлалаар 30 гаруй мянган иргэн БНСУ, Япон, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Унгар Улсад ажиллаж, үйлдвэрлэлийн дадлага хийжээ. Мөн Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэн баталж, Ажлын албаны дөрвөн орон тоог найм болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ