
Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон компаниудын нэг болох МАК-ийнхан өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Элдэвийн нүүрсний уурхай, Хөх цавын цементийн төсөл, Мандах сум дахь Цагаан суваргын зэс-молибдений төслийн ажлуудаа сэтгүүлчдэд танилцуулсан юм.
.
118 га газрын 80 хувийг нь нөхөн сэргээжээ

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад дотоодын компаниуд, хувь хүмүүс байгалийн онгон төрхийг эвдэж, сүйтгэж, алтыг аваад авдрыг нь орхисон маш олон баримт бий. Харин сүүлийн жилүүдэд Уул уурхайн салбарт ажиллагсан байгалийн нөхөн сэргээлтийг хийж, тухайн орон нутагтаа хүлээлгэн өгдөг болсон.
.
Үүний нэг жишээ нь бидний эхэлж очсон Элдэвийн нүүрсний уурхай буюу манайхны хэлж заншсанаар Алаг толгойн нүүрсны ордын нөхөн сэргээлт. 2000 оноос олборлолт явуулж, нийлүүлэлт хийж ирсэн тус ордын биологийн нөхөн сэргээлтийг гурван жилийн өмнөөс хийж эхэлсэн гэнэ.

Элдэвийн уурхайн дарга Ж.Банзрагч "Бид нийт 118 га газраас 80 хувийг нь нөхөн сэргээж, чацаргана, улиас зэрэг мод тарьж байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд олборлолт хийсэн талбайг нөхөн сэргээж байгаа. Мөн хөрсний ус ашиглан хиймэл нууртай болсон. Нууранд маань ангир, хун ирэх болсон. Өнгөрсөн оноос загас үржүүлэхээр туршиж үзсэн, энэ онд үргэлжлүүлнэ. Бидний гол баримталдаг зарчим бол уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадна, дотны компаниудад үлгэр жишээ болох явдал юм.

Учир нь бид үндэсний үйлдвэрлэгчид. Эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой. Цаашид ч нөхөн сэргээлтийг бид үргэлжлүүлэн хийж, орон нутагт нь хүлээлгэж өгнө. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн хүрэээнд 37 мянган мод тарьсан. Харин энэ жил 7000 мод нэмж суулгасан. Хиймэл нуураа эргэн тойрон мод буттай, наранд шарах талбайтай болгоно. Кемпийн байшингуудаа мөн үлдээнэ. Ирэх жил буюу олборлолт дуусахад нөхөн сэргээсэн талбайг орон нутагт нь хүлээлгэн өгөхөд хиймэл нуур бүхий амралтын газар болгон ашиглах бүрэн боломжтой” гэлээ.
.
Цементийн хэрэглээний 45 хувийг Хөх цаваас нийлүүлнэ

Говь нутагт чимэг болон ургаж буй чацаргана, хайлаас моддын усалгааг хэрхэн шийдэж байгааг сонирхож, хиймэл нуурны усанд умбаж шумбах шувуудыг харж, цэнгэг усыг амталж үзсэний дараа унаандаа суун “Хөх цав”-ын цементийн үйлдвэрийг зорьсон.
Даланжаргалан сумаас 25 км-ийн зайд орших "Хөх цав"-ын цементийн үйлдвэрийн барилгын ажил ид дундаа өрнөж байв. Тус үйлдвэрийн барилгын ажил 2012 оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд хоногт 3000 тонн, жилд 900 мянган тонн, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Тус үйлдвэр нь хуурай аргаар цемент үйлдвэрлэх технолгийг ашиглах гэнэ. Ингэснээр үйлдвэрлэлийн явцад усыг огт ашиглахгүй гэдгээрээ онцлог аж.

“Хөх Цав”-ийн цементийн уурхайн сайт менежер Г.Хатанбаатар “Манай улсын цементийн нэг жилийн хэрэгцээ нь 2.3-2.5 сая тонн. Хөтөлийн болон Дарханы цементийн үйлдвэр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй. Тиймээс барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгсэд цементийн хэрэглээний 80 орчим хувийг урд хөршөөс зөөвөрлөдөг. Харин энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний 45 хувийг нийлүүлэх боломж бүрдэх аж. Төлөвлөгөөнд тусгаснаар тус үйлдвэр 2014 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орж, 350 хүнийг шинэ ажлын байраар хангана. Мөн өвөл зунгүй үйлдвэрлэл явуулах тул ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдэж, гэр бүлээр нь ажиллуулах бодлого баримталж байна” гэлээ.
.
Орон нутагт сарын 2 сая төгрөгийн цалинтай ажилтны тоог нэмэгдүүлжээ

Цементийн үйлдвэрээс цаашилж, Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Цагаансуваргын зэс-молибедины үйлдвэрийн барилгын ажилтай танилцсан. Энэхүү үйлдвэрийн барилгын ажил 2012 оны тавдугаар сараас эхэлсэн бөгөөд 2015 ашиглалтад орох юм байна. 18 жилийн хугацаанд хэрэгжих энэ үйлдвэр нь жилд 14.6 сая тонн зэс, молибден боловсруулах хүчин чадалтай буюу Эрдэнэт үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 50 хувьтай тэнцэх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Үйлдвэр ашиглалтад орсноор 1160 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, жилд 300 мянган тонн зэс, 5000 тонн молибденийн баяжмал боловсруулах гэнэ. Одоогоор бүтээн байгуулалтыг 140 гаруй ажилтан хийж байгаагийн 83 нь Монгол ажилтнууд. Тэдгээрийн дийлэнх нь Мандах сумын иргэд. Тэднийг компанийн зардлаар гадаад, дотоодод сургаж, ажилуулж байгаа аж. Орон нутгаас ажиллаж байгаа иргэдээс сарын 2 сая төгрөгийн цалинтай ажилтан ч байдаг гэнэ.
.

Цагаансуваргын зэс-молибденийн төслийг 2009 онд эхлүүлж, нөөцийг нь тогтоосон бөгөөд 250 сая тонн зэс, 16 сая эсэлдсэн хүдэр боловсруулах хүчил чадалтай гэж тогтооожээ. Төслийн хүрээнд 220 дэд станц, 27 худаг барьж байгуулахаас гадна онгоцны буудал барихаар төсөлд тусгагдсан байгаа аж. Тус уурхайн дарга П.Машбатын хэлснээр, үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлсөн ч гадаадаас авах ажиллах хүчний тоог Засгийн газраас хязгаарласан учраас ашиглалтад орох хугацаанаас хойшлогдож магадгүй, энэ утгаараа хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх байх” гэлээ.
.
Ботгоны бонус 20 мянга

Биднийг хот руу буцахын өмнөхөн Мандах сумын Засаг дараг Н.Отгонбаяр хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Мандах сум 1500 иргэнтэй, 200-гаад малчин өрх, 98 мянган малтай. Сумын Засаг даргын санаачлагаар тэмээ өсгөх бодлогыг дэмжин шинээр мэдэлсэн ботго нэг бүрт 5 мянган төгрөгийн урамшуулал олгож ирсэн. Харин МАК-ийнхан 2012 оноос “Ботгоны бонус 20 мянга” гэсэн урамшуулалыг нэмж олгожээ. Өнгөрсөн хавар л гэхэд хамгийн их буюу 100 ботго хүлээн авсан нэг өрх 2 сая 500 мянган төгрөгийн урамшуулал авсан” гэж байлаа.
.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ