Ноён Бондгор: Н.Удвал сайд мэтгэлцээнд ирэхгүй бол эвгүй юм болно доо

6
-Таныг Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг халз мэтгэлцээнд дуудсан талаар хэвлэлүүд бичиж байна. Энэ үнэн юм уу?
-Үнэн. Сүүлийн үед эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олон хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Энэ үед тэдний эрүүл мэндийн манаанд манлайлж зогсох ёстой Н.Удвал сайд улс төр хийж, хувийн эрх ашгаа эн тэргүүнд тавьж байгаа нь харамсалтай санагдаж байна. Ингэж явахын оронд нэг ч гэсэн хүүхдийн эрүүл мэндийг бодвол дээр шүү дээ.
6
-Таны энэ яриа хэтэрхий улс төржсөн санагдаж байна?
-Магадгүй зарим хүмүүст миний яриад байгаа зүйл улс төржсөн санагдаж байж болох юм. Бас зарим нь сонгуулийн PR ч гэж бодож болох байх. Гэхдээ би улс төржөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би ойрын хэдэн сар хүүхдэд зориулсан хандивын хэд хэдэн тоглолтод оролцлоо. Энэ үед нэг л зүйл бодогдож байлаа. Юу вэ гэвэл, Яармагийн дэнжид 1000-н хүнд зориулсан хорих байр баричихсан байгаа хэрнээ хүүхдийн эмнэлэг хэд байна вэ. Эрүүл мэндийн сайд тийм л ард түмэндээ хайртай юм бол яагаад ганц, хоёр хүүхдэд зориулсан эмнэлэг бариулж чадахгүй байгаа юм бэ. Надтай адилхан бодолтой хүмүүс олон бий гэдэгт итгэж байна. Саяхан нэг хандивын тоглолтын үеэр дөрөвхөн настай охин надаас “Бондгор ахаа би хөл дээрээ босож чадна тиймээ” гэхэд надад хэлэх үг олдохгүй байсан. Намайг хүмүүс солиотой, этгээд энэ тэр гэж ярьдаг. Би түүнд огтхон ч эмзэглэдэггүй. Харин одоо бол Монголын ирээдүй болсон энэ л хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал, эрүүл өсөх эрхийн төлөө тэмцэх болно.
6
-Халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа сайдад албан ёсоор мэдэгдсэн үү?
-Мэтгэлцээнд дуудаж байгаагаа албан ёсоор бичгээр явуулсан. Маргаашнаас нааштай хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Нааштай хариу ирүүлбэл хаана, хэдэн цагаас гэдгээ зарлана. Уг халз мэтгэлцээн олон нийтэд нээлттэй байх болно.
6
-Хэрэв Н.Удвал сайд мэтгэлцээнд ирэхгүй бол та яах вэ?
-Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэтгэлцээнд ирэхгүй бол эвгүй юм болно доо. Тэр хүн түмэн олны төлөө биш өөрийнхөө хэдэн хүүхдийн төлөө улс төрд явж байна гэдгээ л харуулна гэсэн үг.
6
-Та нэг хэсэг “Мобиком” компанитай маргаан үүсгэж, суулт зарлахаа мэдэгдэж байсан. Тэр асуудал юу болсон бэ?
-“Мобиком” компани биднээс уучлалт хүссэн. Тиймээс монгол хүний уужуу ухаанаар асуудлыг нааштай шийдэж чадсан. Н.Удвал сайдтай мэтгэлцсэний дараа хэвлэлийн хурал зарлаж, “Мобиком” компанийн талаар ярина.
6
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ