Монголын залуу төгөлдөр хуурчдыг дэмжинэ
“Залуу Төгөлдөр Хуурчдыг дэмжих М.Н.Григорьева” сангаас “Сонгодог Үдэш” тоглолтыг энэ сарын 24-ний өдрийн 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулах гэж байна. Тоглолтод УДБЭТеатрын гоцлол дуучин МУГЖ С. Мөнгөнцэцэг, МУГЖ Э. Амартүвшин, МУСТА Б. Эрдэнэтуяа, Хөгжим Бүжгийн коллежийн цохивор хөгжмийн болон морин хийлийн чуулга, Монгол улсын морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н. Жигжиддорж, Олон улсын тэмцээний шагналтнууд оролцох аж. Энэхүү тоглолтоос цугларсан хандивыг сангийн үйл ажиллагааны дагуу Монголын сонгодог урлагийн хөгжилд, залуу төгөлдөр хуурчдыг дэмжих үйлсэд зориулах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ