Эрчим хүчний газар үнэн мэдээлэл өгнө гэнэ
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг энэ сарын 18-нд яам, агентлаг, салбарын байгууллага бүр өөрийн байрандаа зохион байгуулах болж. Эрчим хүчний газрын даргын 2011 оны 196 дугаар тушаалаар салбарын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг томилогдож, өдөрлөгийн үеэр иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас дэвшүүлэх санал, санаачилгыг хүлээн авах болон холбогдох үнэн бодит мэдээллээр хангах, эргэх холбооны тогтолцоог сайжруулахад чиглэгдсэн ажлуудыг зохион байгуулах гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ