Арнольд өнөөдөр ажлаа өгнө

img

АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварценеггер өнөөдөр ажлаа албан ёсоор өгнө. “Терминатор” тус албыг долоон жил хашсан юм. Гэлээ ч Калифорни мужийн байдал одоогоор тийм сайнгүй байгаа гэнэ. Эдийн засгийн хямралд өртөж, шорон нь дүүрч, алдартай үндэсний парк нь саяхан бүсээ чангалахад хүрсэн юм. Тиймээс түүний нэр хүнд багагүй унаад байлаа. Гэхдээ Шварценеггер байгаль орчны төлөө шаргуу тэмцэгч гэдгээрээ багагүй оноо цуглуулсан нэгэн. Түүний албыг Ардчилсан намын Жерри Браун авах юм. Жерри Браун 1975-1983 онд Калифорнийн амбан захирагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ