Байгалийн нөөцийн менежментэд суралцаж байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн санхүүжилтээр “Орон нутаг дахь байгалийн нөөцийн тогтвортой менежмент ба иргэдийн оролцоо” сэдэвт сургалт Архангай аймгийн Цэцэрлэг хотод болж байна. Сургалтад тус аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, ХНБЦГ-ын мэргэжилтнүүд, сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар, байгаль орчны хяналтын улсын байцаагч, ойн мэргэжлийн байгууллагууд оролцож байгаа юм. Тэдэнд ойн арчилгааны огтлолт, сийрэгжүүлэлтийн огтлолт, завсрын огтлолтын ач холбогдол ойн сэргэн ургалтад хэрхэн нөлөөлөх, ойг гал түймрээс хамгаалах урьдчилан сэргийлэх арга зүй зэрэг сэдвээр хичээл зааж байгаа нь аж ахуйн нэгж байгууллага, мэргэжлийн хүмүүсийн анхаарлыг татсан сэдэв болж байна. Байгалийн нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглахад иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, цаашид зөв менежментийг хамтран хэрэгжүүлэх сэдлийг төрүүлж байгаагаараа ач холбогдолтой байна гэж Хангайн нурууны БЦГ-ын мэргэжилтэн Д.Болдбаатар мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ