Цахим хуудасны статистик дүгнэлт
Татварын албаны 2011-2013 оны дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын татварын байгууллагыг орчин үеийн дэвшилтэт технологи ашигласан, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Татварын албаны цахим хуудсыг 2011 онд дахин шинэчлэн мэдээллийн агуулга, багтаамжыг өргөтгөн хэрэглэгчийн үйлчилгээг улам өргөжүүлэн хөгжүүлж байгаа. Alexa цахим хуудас нь 125 орны 30.000.000 цахим хуудсанд судалгаа хийдэг бөгөөд хэрэглэгчийн хүсэлтээр мэдээллийн мониторинг болон бусад үйлчилгээ үзүүлдэг байна. 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Татварын албаны цахим хуудас нь Alexa-ийн тогтоосон зэрэглэлээр дэлхийн 30 сая хуудаснаас 452,676-д бичигдэж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа топ 500 цахим хуудаснаас 90 –д жагссан байна. Цахим хуудсанд хандсан зочин бүр дунджаар 8 минут зарцуулж, 1 хуудсыг үзэхэд дунджаар 38 секүнд зарцуулжээ. Энэ судалгаанд Монгол улсаас тус хуудсанд хандсан хэрэглэгчдийн 91 хувийг хамруулсан байна. Барагцаагаар 22 хувь нь хуудасны үндсэн нүүрэнд ханджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ