О.Пүрэвдулам “Гоёл”-д оролцохдоо жирэмсэн байжээ
Жил жилийн “Гоёл” наадмыг Ц.Мянганбаярын амрагийг тодруулах тэмцээн хэмээх нь бий. Хэдийгээр хоржоонтой юм шиг сонсогдох ч Ц.Мянганбаярын үйлдлүүд үүнийг үнэн хэмээн батлах мэт. Учир нь өнгөрсөн оны сүүлээр болсон “Гоёл 2013” наадам зохион байгуулагдахын өмнөхөн “Энэ жилийн топ моделиор О.Пүрэвдулам тодорно. Учир нь тэрбээр Ц.Мянганбаярын хараанд өртсөн” хэмээж байсан билээ. Үүнтэй зэрэгцэн загвар өмсөгч О.Пүрэвдулам өөрийн фэйсбүүк хуудаснаа их хэмжээний ам.долларын зураг оруулж “Энэ бүгд минийх болно” хэмээн бичиж байсан гэж байгаа.
.
“Гоёл 2013” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болоход олны яриа ортой болохыг батлаж энэ жилийн Топ моделиор О.Пүрэвдулам тодорсон юм.
Тэгвэл топ модель О.Пүрэвдулам “Гоёл”-д оролцохдоо нэг сартай жирэмсэн байсан гэнэ. Энэ талаар түүний ойрын эх сурвалжаас тодруулахад “О.Пүрэвдулам өдгөө долоон сартай жирэмсэн. “Алтны магнат” Мянгаатайгаа хамт Өмнөд Солонгосын Ганнам дүүрэгт амьдарч байгаа. Ирэх 10-р сарын эхээр төрөх байх. Биеийн байдал нь сайн байгаа. Тэндээ амаржаад эх орондоо ирэх байх.“Гоёл 2013” наадамд оролцсоноосоо хойш өөрийн цахим хуудаснуудаа устгасан. Тэр нь ч дээр биз дээ, олны хэл амны бай болохын нэмэр” гэв.
.
Сонирхуулахад, загвар өмсөгчд О.Пүрэвдуламын хувьд өнгөрсөн хавар МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн бөгөөд өдгөө 23 настай юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ