Сурагчдын дунд уралдаан зарлав
Ерөнхий Боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Хамгаалах бүсээ хэрэглэцгээе” сэдэвт уралдааныг Замын цагдаагийн газраас санаачлан зарласан байна. Уг тэмцээнийг хүүхдүүдэд хамгаалах бүс хэрэглэхийн ач холбогдлыг ойлгуулж, тээврийн хэрэгслээр зорчих бүртээ хамгаалах бүс хэрэглүүлж заншуулахад онцлог нь оршиж байгаа аж. Түүнчлэн хүүхдүүдэд багаас нь Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг, ялангуяа тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг тогтмол зүүж, хэвшдэг дадлыг бий болгох, хамгаалах бүсний ач холбогдлыг хүүхэд, эцэг эх, олон нийтэд ойлгуулах, сурталчилж, түгээн дэлгэрүүлэх , сурагчдын хамтын бүтээлч сэтгэлгээ, техник технологийг ашиглах чадварыг нэмэгдүүлэхэд чухал юм. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ