Шинэчлэл үнэртэхгүй, бодлого харагддаггүй байгаль хамгаалал

img

“Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг гишүүд шүүмжлээд хэллцэхэд шаардалга хангахгүй гэж үзлээ. Уг төсөлд ямар нэг шинэчлэл, ахиц харагдахгүй, үнэртэхгүй байгаад шүүмжлэлтэй хандсан юм. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хэлэлцүүлгийн  үеэр гишүүдийн олонхи тогтоолын төслөөс шинэчлэл үнэртэхгүй, бодлого харагдахгүй байна гэсэн шүүмжлэл ноёрхож байв. Д.Энхбат гишүүн хэлэхдээ, экологийн ауюлгүй байдал өнөөдөр хамгийн гол асуудал. Экологийн стандарт, аюулгүй байдлын талаарх төрийн бодлогыг бүх салбарт хэрэгжүүлэх ёстой. Байгалийн нөөцийн менежментээс шалтгаалж улс орны хөгжил тодорхойлогдоно. Эдгээр асуудлууд тогтоолын төсөлд туссангүй гэсэн бол Ж.Энхбаяр гишүүн, асуудлыг тодорхой, хүрэх үр дүнтэй оруулж ирэх хэрэгтэй. Харин тунхаглалын чанартай, лоозогносон нуршуу цаас хэрэггүй гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм. Мөн тэрээр, тогтоолын төсөлд Байнгын хороо анхаарал хандуулж, Ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргалаа. Дэлхий нийт байгаль орчныг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Иймд энэ хүрээнд олон улсын хамтын ажиллагааг тусгасан нэг ч заалт харагдахгүй байна. Түүнчлэн компани болгон өөрсдийнхөө дураар зам тавьж, усны хайгуулж хийж, цахилгаан станц барьж байна. Эдгээр асуудлыг төрийн бодлогоор цэгцлэх цаг болсон. БОАЖЯ өөрөө ямар ч эрх мэдэлгүй, асуудлыг араас хөөцөлдөх юм бол ямар ч сайхан бодлого, шийдвэр гаргаад ач холбогдолгүй. Иймд газар, лиценз олголт, дэд бүтэц, усны асуудлыг олон газар мэддэг тогтолцоог болих хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байлаа. Ингээд гишүүдийн олонхи тогтоолын төслийг чамбайруулан сайтар боловсруулж дахин оруулж ирэх нь зүйтэй гэж үзэв.   УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж “Байгаль орчны бодлогын шинэчлэлийн стратеги батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн олонхитогтоолын төслөөс шинэчлэл үнэртэхгүй, бодлого харагдахгүй байна гэсэн шүүмжлэлийг хэллээ. Д.Энхбат гишүүн хэлэхдээ, экологийн ауюлгүй байдал өнөөдөр хамгийн гол асуудал. Экологийн стандарт, аюулгүй байдлын талаарх төрийн бодлогыг бүх салбарт хэрэгжүүлэх ёстой. Байгалийн нөөцийн менежментээс шалтгаалж улс орны хөгжил тодорхойлогдоно. Эдгээр асуудлууд тогтоолын төсөлд туссангүй гэсэн бол Ж.Энхбаяр гишүүн, асуудлыг тодорхой, хүрэх үр дүнтэй оруулж ирэх хэрэгтэй.Харин тунхаглалын чанартай, лоозогносон нуршуу цаас хэрэггүй гэсэн шүүмжлэлийг хэлсэн юм. Мөн тэрээр, тогтоолын төсөлд Байнгын хороо анхаарал хандуулж, Ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэсэн санал гаргалаа.

Дэлхий нийт байгаль орчныг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Иймд энэ хүрээнд олон улсын хамтын ажиллагааг тусгасан нэг ч заалт харагдахгүй байна. Түүнчлэн компани болгон өөрсдийнхөө дураар зам тавьж, усны хайгуулж хийж, цахилгаан станц барьж байна. Эдгээр асуудлыг төрийн бодлогоор цэгцлэх цаг болсон. БОАЖЯ өөрөө ямар ч эрх мэдэлгүй, асуудлыг араасхөөцөлдөх юм бол ямар ч сайханбодлого, шийдвэр гаргаад ач холбогдолгүй. Иймдгазар, лиценз олголт, дэд бүтэц, усны асуудлыголон газармэддэг тогтолцоог болих хэрэгтэй гэдгийг гишүүд хэлж байлаа.

Ингээд гишүүдийн олонхи тогтоолын төслийгчамбайруулан сайтар боловсруулждахин оруулж ирэх нь зүйтэйгэжүзэв.

Үүний дараа бусад асуудлын хүрээнд “Монгол мал” хөтөлбөрийн 2011 оны эхний 10 сарын үйл ажиллагааны талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийнтовч мэдээллийг сонслоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ