
Мэргэжлийн уран нугараачдын анхдугаар тэмцээн болно.
Уг тэмцээнийг Монголын үндэсний циркээс санаачлан зохион байгуулж байгаа ба уран нугараачдын авьяас чадвар, билиг оюуны өнөөгийн төрх байдлыг тодорхойлж, шилдэг, шинэ нугараачдыг илрүүлэх, үндэсний уламжлалыг харуулсан хосгүй урлагийг сурталчлах зорилготой аж.
Тэмцээн гурван шаттай явагдаж, энэ сарын 23-нд шилдгээ шалгаруулах юм байна. Тэмцээнд 10-аас дээш насны уран нугараачид бүртгүүлэх боломжтой ажээ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ