
Улаанбаатарт үүлэрхэг, бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр шөнөдөө говиор 3-8 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Төвийн нутгаар үүлэрхэг, ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
Говийн нутгаар үүлшинэ, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ