Байнгын хороодын дарга нарыг тодруулна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа өөрийн мэдлийн дөрвөн Байнгын хороодын дарга нарыг хэлэлцэн, тодруулах аж. МАН-ын бүлгийнхэн 2010 онд багтаад өөрийн мэдлийн дөрвөн байнгын хорооны даргаа тодруулчихсан. Харин Ардчилсан намын бүлгийнхэн 2011 он дөнгөж гараад тодруулахаар болсон талаар мэдээлсэн. Тус намынхан 2011 оны эхний долоо хоногт Аюулгүй байдал, гадаад бодлого, Хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороодын дарга нарын сонгуулийг хийхээр төлөвлөсөн. Тэр дагуу асуудал шийдэгдэх нь байна. Н.Батбаяр, П.Алтангэрэл, Э.Бат-Үүл, Д.Зоригт, Г.Баярсайхан, Д.Одхүү, Д.Ганхуяг, Я.Батсуурь, Р.Амаржаргал нарын гишүүд байнгын хорооны даргад өрсөлдөж буй талаар мэдээлж байсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ