"Алтан зэгсний ангир" номын нээлт болно

img

    Яруу найрагч Ц.Хулан яруу найргийн шинэ номоо гаргажээ. "Алтан зэгсний ангир" нэртэй энэхүү номын нээлт маргааш 15.00 цагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно. Номын хуримд яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Урианхай, болон модернист яруу найрагч Б.Галсансүх, алс баруун хязгаар Ховдоос ирж буй Хөөдэйн Эрдэнэбаатар нарын үеийн үеийн шилдэг  уран бүтээлчид оролцож, уншигчидтай уулзалт, яриа өрнүүлэх юм. Мөн энэ үеэр найрагч Ц.Хулангийн гарын үсэгтэй номын худалдаа болох юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ