
Олон улсын сансрын нислэгт оролцохоор нэр дэвшээд байгаа Британийн дуучин Сара Брайтман аялан тоглолтынхоо дараа ОХУ-д очиж эмнэлгийн шинжилгээнд хамрагдана гэж “РИА –Новости” агентлаг мэдээлжээ. Роскосмос болон Америкийн Space Adventures компани дуучныг 2015 оны аравдугаар сард сансарт нисэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн юм.
Дуучин жилийн турш эмч нарын хяналтад байж зарим шинжилгээг улирал тутамд өгөн физиологийн ерөнхий шаардлагуудыг хангасан байх ёстой гэж хэвлэлийн бага хурал дээр Оддын хотхоны төлөөлөгч Доброквашина мэдэгджээ.
2015 онд Сара Брайтман 55 нас хүрэх юм. Энэ нь сансарт нисэх хамгийн “өндөр” настай эмэгтэйгийн тоонд орох аж.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ