
Олон жилийн өмнө жаахан охид байхдаа “Гурван охин” нэрээр хамтлагаа нэрлэсэн Ану, Соло, Анхмаа нар энэ сарын 22, 23-нд “Жинхэнэ хайр” нэртэй тоглолт хийхээр төлөвлөжээ.
Харин тэд энэ тоглолтынхоо дараа хамтлагийнхаа нэрийг өөрчлөхөөр шийдсэн гэнэ. Учир нь одоо энэ нэрээр нэрлэх нь зохимжгүй хэмээн фэнүүд нь шүүмжилдэгтэй холбоотой аж.
Түүнчлэн хамтлагийн гишүүн Анхмаа ээж болоод багагүй хугацааг өнгөрүүлснээс гадна гадаадын улсад тоглолтод оролцоход хамтлагийн нэрээс үүдэнг үл ойлголцол ч гарсан гэнэ. Тиймээс “Жинхэнэ хайр”-ыг мэдрүүлсэн тоглолтоо хийчихээд хамтлагийн нэрээ солихоор болжээ.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ