Ардчилсан намын бүлэг Ажлын хэсгийн мэдээллийг сонсоно
Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг судалж , санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ