
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатараар ахлуулсан Удирдлагын зөвлөл энэ сарын 9-ний өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Үүнд:
-Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эмийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, үнэлгээний дүнг танилцуулах
-“Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний дүнг танилцуулах
- Эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах болзолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаалын төслийг хэлэлцэх
- Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын төслийг хэлэлцэх
-Донорын эгнээг өргөжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх, Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг танилцуулах
- Эрүүл мэндийн улсын албаны дэргэдэх гамшгийн нөөц бүрдүүлэлтэнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулах
Удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх 6 асуудлаар хэлэлцсэн бөгөөд асуудал тус бүрийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт хариуцуулж, үүрэг даалгавар өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ