Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах талаар зөвлөлдөв

img

2012 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад салбар дундын хамтын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт үзүүлэх сургууль, зөвлөгөөн боллоо. Тус зөвлөгөөнд ЭМЯ-наас БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, ЭЭХХ-ийн мэргэжилтэн Д.Уранчимэг болон Булган аймгийн урд бүсийн 8 сумын Засаг дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга, Эмийн эргэлтийн сангийн эмийн санч, нягтлан бодогч, ахлах сувилагч нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.

Зөвлөгөөнд Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа, сумдын Засаг дарга, ЭЭС, сумын эрүүл мэндийн төвийн дарга нарын төлөөлөл “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил”- ийн хүрээнд хийсэн ажлын талаар илтгэл тавьж, үзэсгэлэн гарган өөрсдийн үйл ажиллагааг сурталчлан танилцуулж, харилцан туршлага солилцсон нь цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Зөвлөгөөнд оролцогсод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, ЭЭХХ-ийн мэргэжилтэн Д.Уранчимэг, Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа нараас сонирхсон асуултад хариулт авч, харилцан санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ