Гавьяат ажилчид ЭМЯ-ны хүндэт дэвтэрт бүртгэгдлээ

img

  “Хүний гавьяат эмч” цол хүртсэн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Бааст, “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртсэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ахмад ажилтан, Төрийн шагналт Д.Дандий нарыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч ЭМЯ-ны хүндэт дэвтэрт бичигдсэний гэрчилгээг гардуулан, эрүүл мэнд, анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ