
"Монголын шинэ цагийн бөмбөрчдийн холбоо", "Брэнд Продакшн" хамтран 12 дугаар сарын 11-ний өдөр UB паласийн концертын их танхимд бөмбөрийн "Нүргээн" фестивалийг зохион байгуулах гэж байна. Тоглолтонд Монголын алтан үеийн авъяаслаг бөмбөрчид болон энэ цагийн шилдэг бөмбөрчид нэгэн тайзнаа хуран чуулах юм.
Фестивальд Харанга, Хурд, Fire, A sound, Соёл эрдэнэ, Баянмонгол, Никитон, Nisvanis, Хос сүх, Чингис хаан, Булсара, Зүгээр л, Metronome, The lemons, X-vit, Night train Үлгэр жишээ найрал хөгжим, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Prophets, L-guards, Greenwood, Green mask хамтлагийн бөмбөрчид, жааз бөмбөрчин Ч.Сүхбаатар нар оролцож бөмбөрийн гайхалтай хэмнэл, эрч хүчтэй гоцлолоор бэлэг барих аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ