Монгол улсын заан Д.Рагчаа: Монгол бөх бол жинхэнэ хүчтэй эрчүүдийн ширүүн өрсөлдөөн гэж боддог

img

/2009 он/ Монгол бөхийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа хүчтэнүүдийн нэг бол Архангай аймгийн Булган сумын харъяат Монгол улсын заан Дамбийн Рагчаа юм. Барилдааныг нь үзэгчид мэддэг, шимтэн харах дуртай, барилдаагүй үед нь өөрийн эрхгүй үгүйлдэг хүчтэн маань энэ жил заримдаа Цагдаагийн авто бааз дээр заримдаа СТО-ны чөлөөт бөхийн зааланд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд 2009 оны сүүлийн өдөр буюу 12-р сарын 31-нд Цагдаагийн авто баазын спорт зааланд бэлтгэл хийгээд гарах үеэр нь уулзаж ярилцсанаа танд хүргэе.

Д.Рагчаа зааны барилдаж ирсэн он жилүүд болон амжилтыг нь уншигчид маань сайн мэдэх болохоор тэр болгоныг дахин давтан асуухыг бодсонгүй. Харин анхны юм болгон дурсамжтай, мартагдашгүй байдаг. Та бөхийн дэвжээнд анх гарсан мөчөө эргэн дурсаач гэхэд минь: “Ч.Буян гэж манай Архангайн мундаг багш байлаа. Би чинь Буян багшийнхаа дугуйланд анх хичээллэж эхэлсэн. Тэр үед аймгийн наадмын хүүхдийн барилдаанд барилдаж үзүүрлээд мөнгөн медаль хүртсэн. Тэр л миний анхны амжилт, бас бөх болоход минь их нөлөөлсөн гэж боддог. Өөрөөсөө гурав ах хүүхэдтэй үлдээд доогуур нь гүйж ороод даруулаад унаж байснаа тoд санадаг юм. Тэрнээс хойш бөх болох хүсэлдээ хөтлөгдөн хотод ирээд Ж.Мөнхбат аваргын Их шавийн дээд сургуульд элсэн орж бөхийн замд эргэлт буцалтгүй хөтлөгдсөн дөө” гэж хариулсан юм.

-Та 2009 оны сүүлийн хоёр том барилдаанд яагаад зодоглосонгүй вэ? -Харин тийм ээ. Саяхан Солонгос улс руу яваад ирсэн. Бас энэ намар сургууль төгсөх гээд нэлээд ачаалалтай байлаа.

-Нээрээ таныг Цагдаагийн академид сурдаг гэж байсан. Ямар мэргэжлээр төгссөн бэ? -Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр төгслөө. Оюуны ажил гэдэг бас нэлээд цаг хугацаа, хүч бололцоо шаарддаг болохоор том ажлын ард гарлаа гэж бодож байна.

-Цагаан cap болон наадам бөхчүүдийн хувьд том баяр байдаг. Харин шинэ жилийг бөхчүүд маань хэрхэн тэмдэглэдэг бол…? -Шинэ жил бол бидний дуртай баяруудын нэг. Хүн болгон хуучин оноо үдэж, амжилт бүтээлээ дүгнэж, шинэ оноо угтдаг шүү дээ. Бөхчүүд маань өөрсдийн харъяалагддаг байгууллагын хамт олонтойгоо шинэ оноо угтана. Тэгээд гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд баяраа тэмдэглэдэг.

-Өнөөдөр 12 р сарын 31-ны өдөр. Ихэнх хүмүүс баярлах гээд гэр гэр лүүгээ яараад л… Харин бөхчүүд маань бэлтгэл сургуулиа хийгээд л явж байх юмаа? -Амрах нь амарна, бэлтгэл хийх нь хийнэ. Ер нь ихэнх нь бэлтгэлээ хийнэ дээ. Бид ямар ч үед бэлтгэл сургуулиа таслалгүй, тогтмол хийдэг. Хөдөлмөр хийсэн хүн л амжилт гаргадаг. Амжилттай барилдаж байгаа бөхчүүд бүгд л маш ихээр хөдөлмөрлөж байж зорьсондоо хүрдэг. Спортод амжилт гаргахын төлөө хөдөлмөрлөж, бас баяр цэнгэл гээд олон зүйлийг хязгаарлах, хасах шаардлага гардаг юм. Тийм учраас баяр болж байна гээд бэлтгэл сургуулиа хойш нь тавиад байж болохгүй л дээ.

-Та бөхөөс өөр юунд “маш ихээр дурладаг” вэ? -Хобби юу? Би чинь их олон хоббиттой шүү дээ /инээв/. Зав чөлөөтэй үедээ их зугаатай байхыг хүсдэг. Манай Архангайнхны сонирхдог мөсөн шагай байна. Сүүлийн үед мөсөн шагайг их сонирхож, хичээллэе гэж бодоод байгаа. Ноднин жил сонирхлын журмаар хүмүүстэй баг болоод харвасан чинь түрүүлээд зах, бай зэргээр шагнуулсан. Энэ жил харвах гээд ажлын зав зай болж өгөхгүй л явна. Бусад спортуудаас хөл бөмбөг үзэх дуртай, Хоккейд бол ёстой нугасгүй дээ. Одоо өвлийн олимп болох гэж байна. Шөнө нойргүй суугаад л үзнэ шүү дээ /инээв/.

-Хүүгээ хоккейчин болгох хүсэл чинь хэвээрээ юу? ...........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ