Алдархааны отгон АРСЛАН
Хуучны Сайн ноён хан аймгийн Хошууч мэргэн бэйсийн хошуу, эдүгээгийн Завхан аймгийн Алдархаан сум нь 7,3 мянган км.кв нутаг дэвсгэр бүхий зургаан багтай, говь, хангай хосолсон байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн нутаг билээ.
Ардын хувьсгалын жилүүдэд Алдархаан нутгаас улсын алдар цолонд гурван бөх хүрсэн байдаг. Тэдгээрийг дурдахул:
1. Дарамын Дагва: АХ-ын 12, 25 жилийн ойн наадмуудад зодоглосон хүчит 880, 1024 бөхийн цуваа дансанд Монгол улсын начин цолтойгоор барилдсан байдаг. Дагва начин хэдэн онд уг цолонд хүрсэн нь тодорхой бус байдаг билээ.
2. “Нэсэхийн” хэмээх Аюурзанын Арилдий: АХ-ын 19 жилийн ойн хүчит 512 бөхийн барилдаанд улсын начин цолтойгоор барилдаж, зургаа даван шөвгийн наймд шалгарсан байдаг. Одоогийн харцага цолны болзлыг хангасан байна. Арилдий начинг зарим ном, сэтгүүлд заан цолтой байсан тухайд ч тэмдэглэсэн нь бий. Тухайлахул, АХ-ын 40 жилийн ойн нэрэмжит улсын ахмад цолтой бөхчүүдийн барилдаанд улсын заан цолтойгоор, нэгийн давааны хоёрдугаар дүйзэд Архангайн "Эрээн хавиргат" хэмээх Баатарын Төрбат /1938 оны 1024 бөхийн түрүү/ арсланд өвдөг шороодсон байна. (Жич: Энэ барилдааны дүйзийг АХ-ын 70 жилийн ойд зориулан гаргасан Спортын мэдээ сонины хавсралт, Монгол бөх сэтгүүлийн 1989 оны №4-т нийтэлсэн.)
3. Жоржооны ЖИГМЭДДОРЖ: АХ-ын 37, 39 жилийн ойн 512 бөхийн барилдаанд тус бүр тав даван шөвгөрсөн. Улсын өсөх идэр начин.
АХ-ын жилүүдэд Завхан аймгаас төрөн гарсан аймгийн Арслан цолтонгуудыг сумаар нь авч үзвэл Алдархаан сум тэргүүлдэг бөгөөд, аймгийн баяр наадмын хамгийн олон түрүү (24 түрүү)-г мөн сумын хүчтэнүүд хүртсэн байдаг билээ. Арслан цолтонгуудыг дурдахул:
1. Дэндэвийн СУГАР (1925 оны түрүү бөх)
2. Аюушийн ОЧИРБАТ (1930 оны түрүү бөх)
3. Борхүүгийн СЭРЭЭТЭР (1939, 1941, 1942, 1945, 1947, 1952, 1954, 1959 оны түрүү; 1937, 1940, 1944, 1946, 1953, 1955, 1958 оны үзүүр бөх)
4. С.РЭНЦЭН (1948 оны түрүү бөх)
5. С.АВХИА (1950 оны түрүү бөх)
6. Гүмбэнгийн ГЭНДЭН (1955 онд Говь-Алтай аймагт түрүүлсэн)
7. Гүмбэнгийн ЛААГАНЖАВ (1961, 1973 оны түрүү; 1966, 1972, 1976 оны үзүүр; 1969 онд Говь-Алтай аймагт түрүүлсэн)
8. Балдансүрэнгийн БЯМБАЖАВ (1963 онд Говь-Алтай аймагт түрүүлсэн; 1960, 1965 онд Завхан аймагт үзүүрлэсэн)
9. Дагвасамбуугийн ЛХАГВА (1968 оны түрүү бөх)
10. Ламжавын АРИЛДИЙ (1971, 1972 оны түрүү; 1970, 1982, 1985 оны үзүүр бөх)
11. Тогтохбаярын ДАШЗЭВЭГ (1974, 1975, 1981 оны түрүү; 1980 оны үзүүр бөх)
12. Мангалын ЛУВСАНПУНЦАГ (1977 оны түрүү бөх)
13. Лхагвадоржийн ОЧИРБАЛ (1980 оны түрүү бөх)
14. Дунгарын ЛХАГВАСҮРЭН (1987 оны аймгийн аварга)
15. Гэндэнхүүгийн ОЧИР (1990 оны аймгийн аварга)
16. Гүнчингийн ТҮВШИНБАТ (2001 оны түрүү бөх)
17. Лхагваагийн ЛХА-ОЧИР (2009 оны түрүү; 2008 оны үзүүр бөх)
Алдархаан сумаас төрөн гарсан 17 арслангийн 15 нь Завхан аймгийн баяр наадмын 24 түрүүг хүртсэн. Эдгээр 24 түрүүний 15 түрүүг арслан Б.Сэрээтэр (8 түрүү, 7 үзүүр, мэдэгдэж буйгаар 4 их шөвөг), Г.Лааганжав (2 түрүү, 3 үзүүр, 3 их шөвөг), Т.ДАШЗЭВЭГ (3 түрүү, 1 үзүүр, 4 их шөвөг), Л.Арилдий (2 түрүү, 3 үзүүр, 5 их шөвөг) нар хүртсэн байна. Мөн аймгийн баяр наадмын 19 үзүүрт Алдархааны хүчтэнүүд хүрчээ.
Алдархаан сумаас төрөн гарсан отгон АРСЛАН бол Лхагваагийн ЛХА-ОЧИР. Тэрээр.....................
Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ