“Челси” хожигдох шахаад, хожих дөхөөд, тэнцэж дуусгав

img

Өчигдөр “Стэмфорд Бридж”-д ширүүн тэмцэл өрнөлөө. Эшли Янг нь гэмтлээс эргэн ирсэн “Астон Вилла”-гийнхан хэдхэн хоногийн өмнө “Манчестер Сити”-д 0:4-өөр хожигдсон баг гэж итгэхийн аргагүй сайн тоглов. “Челси”-гийн хувьд шар хуудасны торгуулиа хүлээн Бранислав Иванович талбайд гарах боломжгүй байлаа. Түүний оронд 20 настай Жефри Брумаг гаргажээ. Эхний гоолыг Фрэнк Лампард пенальтиас маш хүчтэй цохиж хийлээ.

Үүний дараа Эшли Янг мөн пенальти цохиж, тоог тэнцүүлсэн. Хоёрдугаар үе эхэлмэгц Эмил Хески “Челси”-гийн хаалганд мөргөж гоол оруулснаар талбайн эздийг хүнд байдал оруулав. Гэвч цаг дуусахаас зургаан минутын өмнө Дрогба тоог тэнцүүллээ. Агбонлахорын оронд талбайд гарсан Олбрайтон хаалгачийнхаа талбайн хажууханд хууралт хийх гэж байгаад бөмбөгөө алдсанаар Эссьен хөөргөсөн дамжуулалт өгч, Терри дээр бөмбөг ирэхэд “Челси”-гийн ахлагч гоол хийж тэд хожиход хэдхэн минут л үлдэв. Гэтэл өнөөх Олбрайтон алдаагаа засч, зүүн захаас Чехийн хаалга руу дамжуулалт өгөхөд хамгаалагч Кларк тайван мөргөж гоол оруулснаар тоог тэнцүүллээ. Сүүлийн арван минутын дотор гурван гоол орж, “Челси” хожигдох шахаад байснаа хожих дөхөж, эцэстээ тэнцэж дууссан тоглолт хөлбөмбөг сонирхогчдын цөсийг багагүй хөөргөсөн биз ээ. Харин “Ньюкасл” Шола Амеобигийн нэг гоолоор “Уиган”-ыг талбайд нь буулган авлаа. “Челси” — “Астон Вилла” 3:3 “Челси”: Чех, Коул, Феррейра (Босингва 57), Терри, Брума, Эссьен, Рамирес (Калу 73), Лампард, Малуда, Дрогба, Анелька (Старриж 78) “Астон Вилла”: Фридель, Данн, Клар, Куэльяр, Коллинз, Даунинг, Э.Янг, Петров, Рео-Кокер, Агбонлахор (Олбрайтон 85), Хески Гоол: Лампард 23-пен, Дрогба 84, Терри 89 – Янг 40-пен, Хески 47; Кларк 90+1. Шар хуудас: Рамирес 39, Терри 75 - Петров, 20 Фридель 22, Коллинз 23; Агбонлахор 42, Кларк 45, Хески 49 Шүүгч: Мэйсон (Бостон). Лондон. "Стэмфорд Бридж" “Уиган” — “Ньюкасл” 0:1 “Уиган”: Аль-Хабси, Стам (Макманаман 86), Колдуэлл, Алькарас, Гохури, Гомес (Боселли 60), Томас (Макартур 46), Уотсон, Диаме, Клеверли, Родальега “Ньюкасл”: Харпер, Симпсон, Тейлор, Колоччини, Энрике, Бартон, Нолан (Смит 86), Тиоте, Гутьеррес, Амеоби (Бест, 77), Ловенкрандс (Рутлеж 70) Гоол: Амеоби 19 Шар хуудас: Уотсон 38, Колдуэлл 45 - Симпсон 9, Бартон 88 Шүүгч: Уэбб (Ротерхем).  Уиган. "JJB Стэдиум" Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ