
Орчин цагт гэрэл цахилгаангүй амьдралыг төсөөлөх аргагүй. Тиймдээ ч дэлхийн улс орнууд гэрэл цахилгааны эх үүсвэрийг нүүрсээр, усаар, салхиар, атомын цахилгаан станцаас гаргаж авдаг. Харин манай улсад нүүрсээр гэрэл, цахилгаан, дулаан гарган улс орны хэрэгцээнд ашиглаж байна. Тэгвэл манай улс одооноос салхиар цахилгаан гаргаж авдаг боллоо.
6
Тодруулбал, өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд Салхит Салхин цахилгаан станцын үйл ажиллагааг албан ёсоор нээх ёслолын ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд Клин Энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Ньюком группын ТУЗ-ын гишүүн, хувь нийлүүлэгч Р.Арвинцогт, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Эрчим хүч хариуцсан захирал Нандита Паршад, Нидерландийн хөгжлийн банкны Эрчим хүч хариуцсан захирал Аарт Мулдер, Женерал Электрик компанийн Санхүү хариуцсан захирал Шэйнэ Мулдер болон албаны бусад төлөөлөл оролцлоо.
6
Энэхүү Салхит Салхин цахилгаан станц нь Монголд баригдаж буй анхны салхин станц, сэргээгдэх эрчим хүчний станцууд дундаа хамгийн том бүтээн байгуулалт юм. Улаанбаатараас 71 км-ын зайд орших Салхит ууланд дахь салхин станц нь Женерал Электрик компанийн 1.6 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай 31 салхин цахилгаан үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулж, 1.6 тонн цэвэр ус, болон 122 мянган тонн нүүрс хэмнэх аж. Байгаль орчин дээлтэй энэхүү 50 МВт-ын салхин станцын үйлдвэрлсэн цахилагаан нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах сүлжээнд нийлүүлэгдэх бөгөөд хүчин чадлаараа дулааны III, IY цахилгаан станцын дараа орохуйц чадалтай юм байна.
6
Салхин станцийн цамхгийн өндөр нь 80 метр, жин 125 тонн. Нэг сэнс буюу далбааны урт 40 метр, 6.2 тонн. Далбааг оруулбал нийт өндөр нь 120 метр буюу 30 гаруй давхар барилгатай тэнцэх хэмжээний, 250 орчим тонн жинтэй аварга байгууламж ажээ. Энэхүү цахилгаан станц нь жилд ойролцоогоор 140-160 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэнэ. Энэ нь 100 мянга гаруй өрхийг эрчим хүчээр хангахуйц чадалтай юм байна.
6
2004 онд байгуулагдсан Клен Энержи компани энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд Ньюком группын охин компани гэнэ. Тус компани АНУ-ын Женерал Электрик компани, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Нидерландийн хөгжлийн санхүүжилтын корпорацийн хөрөнгө оруулалттай аж.
6
Энэхүү төслийн нийт өртөг 170 тэрбум орчим төгрөг. Бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр Лейтон ХХК ажилласан бөгөөд дотоодын барилга угсралт, инженерийн 18 компани оролцсон байна. Барилга угсралтын ажлын оргил үед төслийн талбайд 500 гаруй хүн ажилласаны 94 хувь нь монгол ажилчид байсан гэнэ. Энэ утгаараа монголчуудын бутээсэн бас нэг томоохон бүтээн байгуулалт болж байгаа аж.
Төслийн талбайд бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд 1300 гаруй км замаар тээвэрлэлт хийсэн бөгөөд 600 орчим машин оролцсон гэнэ. Хятад улсын хилээс Чойр хүртэл 490 гаруй км шороон замаар салхин цахилгаан үүсгүүрийн эд анги болон тоног төхөөржүүдийг тээвэрлэхдээ гэмтээж болзошгүй хэмээн 10-15 км/цаг хурдтайгаар тээвэрлэхдээ таван өдрийг зарцуулжээ.
6
Сонирхуулахад, энэхүү төсөл нь салхины хүчээр цахилгаан үйлдвэрлэх Монголын анхны цэвэр хөгжлийн механизм юм байна. Салхин цахилгаан станц ашиглалтад орсноор жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулна. Энэ нь жил 18 мянган га ой мод тарьсантай дүйцэхүйц хэмжээний эерэг үр нөлөөг байгаль орчинд үзүүлэх юм байна. Энэ нь 30 мянган суудлын автомашин нүүрсхүчлийн хийг ялгарахаас сэргийлж байгаа аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ