8 хувийн зээл рүү шууд шилжинэ

img

 

Монголбанкны МБСГ-ын ахлах эдийн засагч Д.Баянзул:

.

-Өмнөх зээлийг дахин санхүүжүүлэхэд зургаан сарын зээлийн түүх шаардаж байгаа.  2 сарын өмнө зээл авсан иргэн 4 сар хүлээх болоод байна. Эсвэл одоо байгаа зээлээ төлж хаагаад, дахин шинээр 8 хувийн хүүтэй зээл авах боломжтой юу?  Орон сууцны ипотекийн зээлээс өөр төрлийн зээлийн түүхтэй бол түүнийг зээлийн түүх гэж тооцох уу?

-Журамд тусгаснаар дахин санхүүжилт хүсэгч зээлдэгч нь сүүлийн 6 сарын хугацаанд зээлийн сайн түүхтэй, зээлийн эргэн төлөлт нь хэвийн ангилалд байх гэсэн шаардлагыг хангах ёстой байсан.  Монголбанк журмыг эргэн харж, дахин санхүүжилт хийхэд заавал 6 сарын зээлийн түүх шаарддаг байсныг болиулж, харин хэвийн төлөлттэй байх шаардлагыг хэвээр мөрдүүлэхээр шийдвэрлээд байна.  Тиймээс 2 сарын өмнө зээл авсан зээлдэгч шинээр зээл авч буй зээлдэгчтэй адил 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд шилжих боломжтой болж байна гэсэн үг юм. . -Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй гэсэн лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас авахад хүндрэлтэй, ачаалал ихтэй байна. Мөн орон нутагт энэ лавлагааг гаргах боломжгүй байна.
-Энэ лавлагааг хурдан шуурхай гаргах талаар холбогдох байгууллагуудтай ярилцан шийдвэрлэж байна.  ШШГЕГ-ын зүгээс өнөөдөр 5 ажилтанг лавлагаа гаргах хэсэгт нэмж ажиллуулахаар болсон.  Ойрын хугацаанд 4 ажилтан нэмж ажиллуулна.  Хөдөө орон нутгийн иргэд орон нутаг дахь ШШГЕГ-т хандаж, ШШГЕГ-ын орон нутаг дахь нэгж нь Улаанбаатар хотоос дотоод сүлжээгээр мэдээллээ авч иргэдэд уг лавлагааг шуурхай гаргаж өгөхөөр болсон.  Мөн лавлагааны төлбөрийг 1000 төгрөгөөр бууруулаад байна. Иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шүүхэд өр төлбөргүй болох лавлагааг онлайн болгох талаар Банкуудын холбоо болон ХЗЯ-тай хамтран ажиллаж байна. . -МИК-иас зээлдэгчийг татварын өргүй гэсэн лавлагаа шаардаж байгаа. Олон төрлийн лавлагаа цуглуулахад хүндрэлтэй байна. 
-Зөвхөн хувиараа бизнес эрхэлдэг, бизнесийн орлогоороо зээлийн төлбөрийг төлдөг орон сууцны зээлдэгчийн хувьд татварын өр төлбөргүй гэсэн лавлагааг шаардах бөгөөд энэхүү лавлагааг зөвхөн нэг удаа л авах юм. . -Дахин санхүүжилт хийхэд зээлийн үлдэгдэл хугацаагаар хийх үү эсвэл 20 хүртэл жилээр олгох боломжтой тул анхны зээлийн хугацаанаас сунгаж болох уу? -Банк дахин санхүүжилт хийх хүсэлтэй зээлдэгчийг судалж үзээд банкны тавьж буй шаардлагыг хангаж байвал зээлийн хугацааг 240 сар хүртэл сунган гэрээ хийж болно.  Харин зээлдэгч банкны шалгуурыг хангахгүй тохиолдолд зөвхөн зээлийн үлдэгдэл хугацаагаар дахин санхүүжилт хийж болно.  Жишээлбэл, 15 жилийн хугацаатай орон сууцны ипотекийн зээл авсан иргэн 5 жил зээлээ төлсөн, одоо дахин санхүүжилт хийх гэж байгаа бол үлдсэн 10 жилийн хугацаанд зээлийг хөрвүүлэх, эсвэл банкны шаардлагыг хангаж байгаа тохиолдолд 20 жилээр шинэ гэрээ байгуулах боломжтой.   . -Хуучин орон сууцыг барьцаалан урьдчилгаа төлбөрийн зээлийг нэг банкнаас авч, шинэ орон сууц худалдан авах зээлийг өөр банкнаас авч болох уу?  -Өөрийн эзэмшиж буй хуучин орон сууцаа барьцаалан шинээр авах орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг төлөх боломжийг Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д тусгасан.  Энэ нь урьдчилгаа төлбөр төлөх хангалттай хэмжээний хуримтлалгүй байгаа иргэдэд боломж нээж өгсөн гэж үзэж байгаа.  Зээл зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд тавих хяналтыг сайн байлгах үүднээс хуучин орон сууц барьцаалан урьдчилгаа төлбөрийн зээл олгох, шинээр орон сууц худалдан авахад зориулан олгох зээлийн үйл ажиллагааг нэг ижил банкаар дамжуулан явуулах юм. . . Монголбанкны Хууль эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн Ө.Мөнх-Ундрага:

.

-ШӨХТГ-аас хийсэн мэдэгдлийн хүрээнд орон сууцны үнийг үндэслэлгүй нэмсэн компаниудтай хариуцлага тооцохоор болсон байна. Энэ нь ч иргэдийн хүсэлд нийцэж байх шиг байна. Танай хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ.

-Орон сууцны үнийг үндэслэлгүй нэмж үнийн хөөрөгдөл, зохиомол өсөлтийг бий болгосон, зах зээл, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон бол тухайн этгээдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Барилга хот байгуулалтын яамнаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу торгох, бүр цаашилбал барилга барих тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болсон. Монголбанкны хувьд үнийг үндэслэлгүй нэмсэн  компанийг хөтөлбөрөөс шууд хасна, дахин санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхгүй.

.

А.АМАР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

www.oronsuuts.com:
www.oronsuuts.com Үл хөдлөх хөрөнгийн портал сайт. Шинэ орон сууц, 100 мянган айлын дахин төлөвлөлт, мэдээ мэдээлэл, тендер, үл хөдлөх хөрөнгийн зар гэх мэт мэдээллийг та манай сайтаас үзэх боломжтой.
2013-06-21
Bolioch chi novshoo:
Энэ балиар худлаа шоугаа боль Ерөнхийлөгч минь. 8-+1 хувь чинь хүн гайхаад байхаар тийм бага хүү юм уу. Энэ барьцаа 30 хувь чинь маш том хаалт болж байна. Уг нь энэ ипотекийн зээлийн үндсэн бодлого нь 1 сая төгрөг орчим өрхийн орлоготой 10 орчим сая төгрөг урьдчилгаандаа бэлдсэн гэр бүлд зориулсан байх ёстой биш үү.Ажилжааны банкуудыг мөнгөний хүүгийн бодолгоор МОНГОЛ БАНК дэмжээд өгөх юм бол 10 орчим хувийн хүүтэй зээлийг банкууд 1 мкв нь 0,8-1,2 сая төгрөгийн үнэтэй орон сууцнуудад та нарын шоутай шоугүй олгох бүрэн боломжтой. Банкнуудад ч ийм сонирхол байгаа.Учир нь өндөр үнэтэй/хөөстэй үнэтэй/ орон сууц барьцаалах нь банканд маш эрсдэлтэй шүү дээ би банкир хүний хувьд сайн мэдэж байна. Энэ бодлого бол үнийн хөөрөгдөл 30 хувь гэх маш том хаалт таьсан л бодлого болсон. Үнэ 1 кв дутамд 400 0000 төгрөгөөр өссөн гэвэл 50 м кв байр авсан хүн 20 жилд 40149123.12 төг илүү төлж сар бүр 170000 төг нэмж төлнө, Та нар өөрсдөө бодоорой л доо. Үнийн өсөлтгүй 10 хувиа урьдчилгаанд өгөөд 10+-1 гэдэг арилжааны зээлээр орон сууцтай болвол ямар үр дүн гарахыг хараарай. Би ямар нэг намын харяат бус энэ нийгэмд шудрага ёсыг л хүсэж явдаг нэгэн залуу сэхээтэн тиймч болохоор авилгалтай тэмцэж буй Ерөнхийлөгчид санал аа өгнө. Гэхдээ та нар энэ сонгуульд улайран нийгэмд байгаа энэхүү ард түмний асуудлаар ингэж битгий ашиг хонжоо хараач ээ л гэж хүсэх байна. Алтанхуяг сайд аа та НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ бүү сохол. Та маш муу 4 аргын тоо боддог юм байна, танд F/000/ тавьлаа ард түмэн чинь. Шудрага ёс тогтох болтугай.
2013-06-21
ARD ARD:
Байр бөөнөөр нь авсан ченжүүд, үл хөдлөхийнхөн болоод барилгын компаниуд санаатайгаар үнийг хөөсрүүлж бэлэн баригдсан болоод хуучин байрыг бөөнөөр нь олноор авсан байдаг тул ипотекийн зээл олгохдоо байрны м2-ийн үнэ 1 сая байх гэсэн заалтыг гэрээнд зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй. Хэрэв энэ заалтыг оруулах сонирхол Засгийн Газарт байхгүй бол энэ зээл нь зөвхөн өөрсдийн мэдлийн барилгын болон үл хөдлөх зуучийн компаниудыг дэмжсэн Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэдийн саналыг худалдаж авах гэсэн ЦЭВЭР ШОУ болж хувирна.
2013-06-21
ээгий:
урьдчилгаа 30 хувиа банкнаас зээлж өгч болох юмуу, ойлгомжгүй байна. ойлгосон хүн байвал тайлбарлаад өгөөч.
2013-06-21
Иргэн:
Зээлээ шилжүүлж байгаа хүмүүсээс зээлийн шимтгэлийг Голомт, хаан гэх мэт банкууд аваад байна. Анх зээл авахдаа хэрэглэгчдээ хохироосон шимтгэлийг төлсөн. Гэтэл дахиад авна гэнэ. Үүнийг тайлбарлах ЗГ, Монгол банк, Шударга өрсөлдөөнийг зохицуулах эрхэмүүд байна уу?
2013-06-21
Саак:
Зээл өгөх журамдаа 1 сая-ын байрыг л хамруулах нь ЧУХАЛ бна даа
2013-06-21
boldod:
mungu ygaasan bn ylsiin murdun baitsaah gazart urgudul gargan shiidverluulne.
2013-06-21
bold:
neg asuult bna.mongol banknaas lavlagaa avtal minii nereer zeel garaad butsaad tulsun bh yum.ene yamar uchirtai yum bol haanaas lavlah uu?
2013-06-20
boldod:
mungu ygaasan bn ylsiin murdun baitsaah gazart urgudul gargan shiidverluulne.