Хэлмэгдэгчдээ хүн ёсоор хүндэтгэхсэн дээ

img

Цагийн зүү эргэдгээрээ эргэж найртай өдрүүд жам ёсоороо үргэлжилсээр л... Бид их олон зүйлийг мартдаг. Монголчуудын сэтгэл зүрхийг хүйтэн жавраар хайрсан нэгэн гунигт дурсамж бий. Тэр нь социализмын цуст яргалал болох хэлмэгдүүлт. Төр засгийн өндөрлөгүүд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, ар гэрийхэнтэй нь уулздаг улиг болсон уламжлал энэ жил ч өөрчлөгдөж, нэмэгдсэн юмгүй. Удахгүй энэ өдрийн учир утга ч мартагдаж, уушийн газар хундага тулгахдаа хэлдэг “тост” маягийн зүйл болоод үлдвэл гайхах хэрэггүй биз. Эмгэнэлт түүхээс сураг тасарсан шинэ үеийн залуус андуураад “Ноён Хэлмэгдэл гуайн төрсөн өдрийн төлөө” хэмээн шилэн аяга хангинуулахгүй гэж хэн мэдлээ.   Сүхбаатарын төрсөн өдрөөр ч гэсэн цэцэг өргөдөг л юм чинь. Уг нь энэ өдрөөр арай л илүү юм хийчих, хэлчих болов уу хэмээн жил жилийн есдүгээр сарын 10-ныг хүлээдэг байсан гэх үү дээ. Америкчууд есдүгээр сарын 11-ний террорист халдлагын улмаас амь үрэгдэгсдийнхээ дурсгалыг хүндэтгэн талийгаачдынхаа нэрийг жил болгон нэг нэгээр нь дуудлаа. Харин манайхан хүндэтгэл үзүүлж хөшөө дурсгал босгох гээд андуураад өөрсдийнхөө нэрийг мөнхөлчихдөг болсон цаг. Тиймээс ядахдаа энэ өдрийг, Хэлмэгдэгсдийн өдрийг төр засгаасаа эхлээд жирийн иргэд нь хүртэл хийсэн юмтай, хэлэх үгтэй угтмаар санагддаг юм. Наад зах нь Монголын төр тухайн үеийн ЗХУ руу илгээсэн, гэм зэмгүйгээр хэлмэгдүүлсэн хэдэн мянган хүнийхээ тоог, хэн хэнийг хаанахын ямар шоронд хэдэн жилээр яллаж явуулснаа, хэдийг нь хороолгосноо нарийн гаргаж, ард түмэндээ мэдээлэх цаг нь болсон мэт. Энэ асуудлаар манайхан ОХУ-д нэг удаа хүсэлт тавьсан гэх боловч гарсан үр дүн байхгүй л байна. Бодвол хүсэлт тавьсан нөхрийн хугацаа дуусуут энэ асуудал явчихсан хэрэг биз. Тэгсэн хэрнээ хөшөөнд цэцэг өргөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тунхаглах болохоороо хичээлийн шинэ жилээр багшдаа цэцэг барьж байгаа хүүхэд шиг л инээд алдаад, уралдаад гүйчихийг нь яана. Хэлмэгдэгсдийн өдөр хүртэл хэлмэгдэлд өртөөд байна бус уу. ...Сибирьт нэгэн модон байшин саяхныг хүртэл байсан даа. Тэр байшинг нутгийнхан “Монгол байшин” гэдэг байж. Хана туурганд нь дүүрэн монгол хүний нэр сийлсэн, “Зүхэвч Монгол минь хэвээр үлдэнэ”, “Гэртээ харихсан”, “Эх  Монгол нутаг минь” гэхчилэн хуучин монголоор бичсэн үгс хананд нь ярайна. Жараад оны үед тэндхийн нэгэн ахмад орос “Дөчөөд оны үед энд монголчуудыг хорьдог шорон байсан юм. Олон давхар төмөр цоожтой. Монгол дээлтэй хүмүүсийг машин машинаар нь ачаад л явдаг байсан” гэж монгол оюутнуудад хуучилсан байдаг. Монгол Улсад хувьсгалт төр засаг оршин тогтнож эхэлсэн 1920-иод оноос гэмгүй шударга хэдэн арван мянган иргэн үзэл бодол, итгэл үнэмшил, шашин шүтлэг угсаа гарал, нийгмийн байдал, өмч хөрөнгийнхөө улмаас ангийн дайсан хувьсгалын эсэргүү, намын эсрэг бүлэг гэгдэн ад үзэгдэж хийгээгүй хилс хэрэгт татагдаж, тухайн үеийн хуулийн хурц илдэнд амь нас амьдрал, үр удмаа ч үгүй хийлгэсэн олон олон баримтууд байдаг. “Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг бол хүн төрлөхтний түүхэнд гарсан хэзээ ч арилшгүй цусан толбо юм” гэж НҮБ-ын Хүний эрхийн комиссоос гаргасан баримт бичигт заасан. Энэ “цусан толбо” улс үндэстнүүдэд их бага ямар нэг хэмжээгээр тогтож үлдсэн ч, цөөхөн хэдэн Монголчуудад минь илүү гүн гүнзгийгээр тусч, тусгаар улс байх эсэхийг, үндэсний сэхээтэнтэй байх үгүйг ч шийдэх хэцүүхэн хэлмэгдүүлэлт байсныг дараах хэдхэн тоо харуулдаг.   1929 онд манай улсын хүн ам 800 мянга байсан бол 1940 онд 600 мянга болсон байжээ. Үүнийг олонх судлаачид улс төрийн хэлмэгдүүлэлтийн үед цаазлагдсан, шорон гянданд нас барсан хүмүүстэй холбон тайлбарладаг. Архивын материалаар хэлмэгдүүлэлтэд 40 орчим мянган хүн өртсөн гэдэг тооцоо бий. Тэр үеийн ОХУ руу олон хүнийг ил далдаар ачиж байсан барин тавин баримтууд, ам дамжсан ярианууд харин энэ тоонд ордоггүй юм. Тэдний хувь заяа хэзээ хаана хэрхсэнийг хэн ч гаргаж ирээгүй, тэдэн хүн тэнд энд ингэж цаазлагдсан гэсэн баримт одоо хүртэл байхгүй, энэ баримтыг олж авах гэж хэн ч ам нээдэггүйд л миний гайхал төрдөг юм. Энэ чинь бид тэднийгээ одоо ч гэсэн хэлмэгдүүлсээр байгаагаас ялгаа юун. Бичиг баримтад үлдсэн 39 мянга гаруй хэлмэгдсэн хүний 80 гаруй хувь нь шинэ сэхээтэн, лам хуврагууд байсан гээд бодохоор өнөөгийн бидний ядуу байна, муу байна, муухай байна гээд хараан зүхээд байгаа энэ л нийгмийн эх үндсийг тавьж, цогцлоон хөгжүүлэх ёстой байсан шилдэг сэхээтнүүдийг нь үгүй хийсэн хэрэг. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөөгүй айл өрх, аймаг хошуу гэж байхгүй. Зөвхөн тухайн хүн өртөөд зогсохгүй биеийн болон эд хөрөнгө сэтгэл санааны залхаан цээрлүүлэлтийг эцэг эх, хань ижил, үр хүүхэд нутаг уснийханд нь ч хамааруулан залхаан цээрлүүлснээрээ үр дагавар нь аймшигтай билээ. 1940 өөд оноос хойш энэ үйл явц арга хэлбэрээ өөрчлөн үе шаттайгаар хэлмэгдүүлэх бодлого болж ирсэн мэт.   1950-иад онд сэхээтний төөрөгдөл, Цэндийн асуудал, 1960-1970-аад онд намын эсрэг бүлэг Лоохууз, Сурмаажав, Төмөр-Очир нарын хэрэг, 1970-1990-ээд онд гавьяа найрууллын хэрэг, хэвлэл номынхны асуудал, түүхчдийн асуудал гэх мэтээр аль л эрдэмтэй мэдлэгтэй эх орон ард түмнээ гэсэн болгоныг минь хэлмэгдүүлэлтийн хар салхи дайрсан байх юм. Нам шүүмжилснийх нь төлөө Ц.Лоохуузыг зургаан жил шоронд, 25 жил хөдөөгийн аль л бөглүү газарт нутаг заагаагүй бол, Г.Жамьянг тухайн үеийнхээ нийгмийг шүүмжилсэнийх нь төлөө мах комбинатад гэдэс, толгой ялгагчаас эхлээд хориод жил энд тэнд тэнүүлээгүй бол, Т.Галсанг нутаг заан цөлөөгүй бол өнөөдөр бид ямар ч нийгэмд хүрсэн байхыг хэн мэдлээ.   Н.Бадамжав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chingis khaan :
minii mongol arai ch dee boljee. ta nar yugaa hiij baisan yum. odoo yugaa hiigeed baigaa yum. naad noirnoosoo sereh bolson yum bishuu. untsaar baital chin huuriig chin tavih gazar oldohoo baihnee
2014-02-04
zochin:
tiim ee,unen tuux.minii uvuu azaar amid mongold irsen.Nuxin tulbir ugikh yostoi gej bodoj bna.Ene talaar medeelel uguuch!!!!
2013-06-22
Helmegdegchiin ur sad:
ih helmegduuleltend Altan urgiin suulchiin taij noed iheer ortsoniig duugui ungorooj bolohgui. Chinges haanaas hoish ueiin ued gadaad gurnuud Altan urgiinkhnyg eldev argaar tolgoi daraalan ustgaj ehelsen baidag. Uund ch manai hoid horsh oros ah nar maani neleed uureg guitsetgesen tuhai il dald barimtuud baidag. Yum medeh humuus yarij, bichij baisan. Getel tor zasag maani 1 saya tugrog ugood l tag martaj baina. Ter aimshigt helmegduuleltees bolj ur huuhduudiinkh ni huvi zaya yaaj orvongooroo ergesniig tor zasag maani ul tooloo gej uu! Esvel odoogiin deedsuud maani uneheer urd zugiin garaltai bolood ingej hayana uu. Ur hoich bidend zaaval yamar neg nuhon tulbor hereggui e. Harin tedniig maani haaya ch bolov dursaj baival bid bayarlana!
2013-06-22
zolboo:
mongold helmegduulelt yanz bureer yavagdaad l bn, muruuruu ajlaa hiij yavaa humuusiig gev genet ajlaas ni halj gudamjing gargaj laaz ushigluulseer l bn ene bas helmegduulelm
2013-06-22
ehchuudiin tuluulul:
hudulmuriin huuliin helmegduulelted olon myangan ehchuud helmegdsen shdee, tedniig 30 garan nasand ni undur nasnii tetgevert albadan huug gargaad 00-tsaasnii unetei tentsehtetgever ugch nasan turshid ni amidraliig ni hohiroochood tag duugui bgaa shdee, ene bol mash tom helmegduulelt, ihenh ni munhbusiig uzuulsen uldsen humuust ni helmegduuleltiin nuhunolgovor olgoochee, mash tom doromjlol shuudee,
2013-06-22
Доржпүрэв:
Их хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилсээр 60н жил Н Энхбаяр нарын хэлмэгдүүлэлт2003_94_21нээс 2013_06_22н 10жил 2сар гуйранчиллын байдлаар амидруулж байна.НЭН ДАРУЙ цагаатгаж өгнө үү
2013-06-22
Enkhjin:
Mongol uls tsaajgui uls bolohoor tom alham hiin ajillaj bna. Sanaachlagiig gargasan Erenhiilegchdee bayarlaj bna. Bi bol tsaajaar abah yaliig halahiin tuluu ajilladag hun.30, 40 onii helmegduulelt dahin dabtagdah yosgui ee. Tseehen bidnii Mongolchuud bid bie bienee hairlan hundleh ni zuitei. Manaihan het tuilshraad hamag uhaantai erdemtei , medlegtei humuusee gadniin nuluund abtan tsaajaar abaad odoo 90-eed onos ehleed tsagaatgaad barahgui bnaa.
2013-06-22
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-06-21
Зочин:
МАН өнөөдрийг хүртэл хэлмэгдэгсдийн ар гэрээс уучилал гуйхгүй яваад байгаа нь хачирхалтай.
2013-06-21