Төмөр бух гөрөөс урлажээ
Белорусийн нэгэн уран гартан машины хаягдал сэлбэг хэрэгсэл ашиглан бух гөрөөс урлаж, тосгоныхоо төв талбайд байрлуулжээ. Озеро нэртэй тосгоны иргэн Роман Бейбутян энэхүү гайхалтай бүтээлээ хийхээс өмнө өөрийнхөө хашаанд энд тэндээс хөнгөн тэрэг, ачааны машин, мотоцикл, трактор, комбайны хаягдал сэлбэг хэрэгсэл цуглуулж, яг л хаягдал төмөр авдаг газар аятай болгосон байна. Эцэст нь тэрээр бараг нэг тонн гаруй жинтэй төмөр бух гөрөөсөө бүтээжээ. Тэрээр энэ барималыг бүтээхэд гурван сар зарцуулсан байна.







СЭТГЭГДЭЛ БИЧИХ