Антарктид дэлхийг залгих уу ?

img

Эх Дэлхий маань сүйрч болох гурван аюул байдаг гэнэ. Тодруулбал, солирийн уналт, дэлхий өөр гаригтай мөргөлдөх, мөн дэлхийн дулаарал.

Саяхан дэлхий сөнөх тухай ярьж бид баахан лаа бэлдэж хүлээсээр нэг юм гайгүй өнгөрсөн. Харин одоо ярих дэлхийн дулаарал гэдэг тоглоом биш бөгөөд саяны Маяагийн тооллоор сүйрнэ гэж шоудсантай харьцуулахааргүй ноцтой бололтой. Ингээд энэ талаар онолын болоод энгийн тайлбарласан материалуудаас тоймлон хүргэе.

Хүний гараар бүтээгдээгүй ганц зүйл бол Эх Дэлхий маань болохоор харах  л сэдэв гэж үзлээ.

Дэлхийн дулаарал гэдэг нь дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлнэ. Агаарын дундаж температур сүүлийн хэдэн арван жилд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч үргэлжилнэ гэж үзэж байгаа. дэлхийн дулаарлыг 1700 оноос эхэлсэн гэж үздэг. Дэлхийн дулаарал хоёрхон градусаар нэмэгдэхэд л дэлхийн хүн төрөлхтний нэг хэсэг нь усанд живэх аюул бий. Мөнх цас мөсний хайлалт дэлхийн нийт хүн амын 40 хувьд нь бэрхшээл авчирна гэж уур амьсгал судлаачид дүгнэж байна. Дэлхийн хүний хөгжлийн 2008 оны илтгэл бүхэлдээ уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэхэд чиглэгджээ.

 

Дэлхийн дулаарал юунаас болж байна ?

Дэлхийн дулааралд нөлөөлж буй гол хүлэмжийн хийнүүд нь нүүрсхүчлийн хий, метан, азотын дутуу исэл,  фторт-нүүрс-устөрөгчийн хийнүүд юм байна. Эдгээр хүлэмжийн хийг ялгаруулагч Эрчих хүчний салбар хамгийн өндөр буюу 25,9 хувиар тэргүүлж байгаа бол, 19,4 хувиар Аж үйлдвэрийн салбар удаалж байна. Харин агаар мандалд байгаа хүлэмжийн хийг шингээгч нь ой мод, өвс ургамал, хөрс, далайн ус. Ой мод, өвс ургамалд 450-иас 650 тэрбум тонн нүүрстөрөгч хуримтлагдаж байдаг гэсэн тооцоо гарчээ. Үүнээс 80 хувь нь ой модонд оногдож байна. Ой мод, өвс ургамал нь жилдээ 60 тэрбум тонн нүүрстөрөгчийг агаар мандлаас шингээж авах чадвартай юм байна.

Өнөөх хөлгүй их Далайн ус нь жилдээ 90 тэрбум тонн нүүрстөрөгчийг шингээж, 88 тэрбум тонн нүүрстөрөгчийг ялгаруулдаг байна. Энэхүү зөрүү болох 2 тэрбум тонн нүүрстөрөгчийг жил бүр агаар мандлаас өөртөө шингээж байна гэсэн үг. Далайн усанд агуулагдаж буй нийт нүүрстөрөгчийн хэмжээ 38 триллион тонн гэнэ. Үүн дээр хэт халалт, ган гачиг болох нь ихэссээр байгаа.

Дэлхийн дулаарлыг агаарын болон далайн дундаж температур тогтмол нэмэгдэж байгаагаас, цас мөс өргөн хүрээтэй хайлж байгаагаас, далайн дундаж түвшин нэмэгдэж байгаагаас тод харж болно. 1906-2005 оны хооронд агаарын температур 0,74°с- аар, харин Монголд 1940-2006 оны хооронд 1,94 °с -аар тус тус нэмэгдсэн байна.

Дэлхийн далайн дундаж түвшин 1993-2003 оны хооронд жил бүр 3,1 мм-ээр нэмэгдэх болсон. 2030 он гэхэд Гимлайн уулсын оргил дахь мөс хайлснаас болж Африкын орнуудад улам илүү их өлсгөлөн болон ядуурлыг авчирхаас гадна энэхүү үзэгдэл нь хамгийн түрүүнд ус ургамал, амьтанд шууд нөлөө үзүүлэнэ  гэсэн судалгааг Нэгдсэн Үндэстний байгууллага гаргасан байна.

Үүн дээр хамгийн ихээр санаа зовж буй зүйлс бол ногоон хүлэмжийн хий болон машинаас ялгарч буй утаа юм. Эрчим хvч, дулаан vйлдвэрлэхийн тулд маш их хэмжээний хатуу, хий, шингэн тvлшийг шатааж уур амьсгалын дулаарлыг нөхцалдүүлдэг хүлэмжийн хийг агаар мандалд ихээр хаяж байгаа юм. Иймд хүн бүр, vйлдвэр, байгууллага бүр єєрийн хэрэглэж байгаа эрчим хүч, дулаан, уур, усыг хэмнэх нь дэлхийн дулаарлыг сааруулахад хувь нэмэр оруулна гэсэн үг. Агаарт хаягдсан хүлэмжийн хийнүүд нь агаартаа хэдэн арав, зуун жил хуримтлагдаж байдаг тул өнөөгийн уур амьсгалын өөрчлөлт цаашид улам бүр эрчимжих болох гэнэ.

Энд манай оронд их хамаарах  махны хэт хэрэглээ дэлхийн дулааралд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэдэн тоо баримтыг өгүүлье.  Гэхдээ энэ нь мэдээж  мах их идэж байгаатай бус мах үйлдвэрлэлийн улмаас хүлэмжийн хийг шингээгчийн хэмжээ эрс буурч байна гэдэг асуудал. Өнөөдөр дэлхийн уушиг болсон ширэнгэн ойн ихэнхийг үйлдвэржсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор устгаж байна. Нэг минутанд 7 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ойн талбайг махны үйлдвэрлэлд зориулж устгаж байгаа гэсэн судалгаа байгаа юм байна. Дэлхийн хуурай газрын 30 хувь хөдөө аж ахуйн зориулалттай талбайн 70 хувь мах үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдаж байгаа ба үүнтэй холбоотой хөрс элэгдэж, малын бэлчээрийн нэлээд хувь нь талхлагдаж, доройтолд орсон байна.

Энэ нь цөлжилтийг хурдасгах нэг хүчин зүйл гэнэ. 2007 онд гэхэд дэлхийн хэмжээнд 275 сая тонн мах үйлдвэрлэж, хэрэглэсэн ба 2050 он гэхэд махны үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэх хандлагатай байна.  Мөн нэг кг мах үйлдвэрлэхэд гарах хүлэмжийн хийн хэмжээ, европийн дунд оврын суудлын машинаар 250 км явахад ялгарах хүлэмжийн хийн хэмжээтэй тэнцүү байна гэсэн судалгаа гарсан ба түүнээс гадна хүн өөрийн хүнсний бүтээгдэхүүний дийлэнхи хувийг мах үйлдвэрлэлд зориулж байгаа. Мах үйлдвэрлэлд  цэвэр усны 70 хүртэлх хувийг, Дэлхийн үр тарианы 36 хүртэл хувийг, Буурцагт ургамлын 74 хүртэл хувийг малын тэжээлд зарцуулдаг.Хүн төрөлхтөн махны хэрэглээг эрс багасгаж чадвал дэлхийн дулаарлыг энгийн аргаар цаг алдалгүй зогсоох боломжтойгоос гадна, өөрсдийнхөө эрүүл мэндийг сайжруулах, хамгаалах боломжтой гэж үзэж байгаа юм байна.

Одоо харин дэлхийн дулаарлаас ирэх бодит аюул юу болохыг харья. Хайлж буй умард туйл. Арктик буюу умард туйлын мөс тоцоолсноос 70 жилийн өмнө хайлж дуусах магадлалтай байгаа гэнэ. Нарны туяаны дулааныг ойлгох хамгаалалтын мөсөн бүрхүүлгүй болчихвол нарны дулааны 90 хувь далайд шууд шингэж улмаар дэлхийн дулаарлын явцыг улам түргэтгэх болно. Умард туйлын мөсөн бүрхүүлд гарч буй өөрчлөлт нь маш их бөгөөд цаг агаар судлаачдын хэлж байгаагаас үзвэл одоо нийт мөсөн бүрхүүлийн 10 хувь нь хуучин зузаан, харин үлдсэн 90 хувь  гаруй хувь шинээр бүрэлдсэн нимгэн мөснөөс бүрдэж байгааг тогтоожээ. Бас нэг өөрчлөлт бол ердийн үед метан хийг хадгалж байдаг мөнх цэвдэгшилтэй газрууд хайлж буй явдал гэнэ. Грийнлэнд болон хойд туйлын аварга том мөсөн бүрхүүлүүд үргэлжлэн хайлсаар байвал үүнийг дагалдаад далайн түвшин урьд хойчид байгаагүйгээр нэмэгдэж, хүчирхэг салхи шуурга дэгдэх болно. Баруун Антарктикийн мөс бүхэлдээ хайлсан тохиолдолд далайн усны түвшин дунджаар 3.3, ээс 3.5 метрээр нэмэгдэж далайн эргээс 320 км радиус дотор сууршисан 3.2 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын тал хувийг гамшигт нэрвэгдүүлэх юм. АНУ –ын Цас Мөсний мэдээллийн Үндэсний Төвийн эрдэмтдийн хэлж байгаас үзвэл хэрвээ Антаркикийн мөс бүхэлдээ хайлвал далайн түвшин тооцоолж байснаас хамаагүй илүүгээр нэмэгдэх аж. 70 метр хүртэл нэмэгдэх боломжтой гэж зарим эрдэмтэд үзэж байгаа нь дэлхийн бүх амьд оршолд үхлийн аюултай гэсэн үг гэнэ. Гэхдээ дэлхийн дулаарлын шалтгааныг судлаад үзэхэд хүн төрөлхтөнд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр дэлхийн дулаарлыг ойрын хугацаанд зогсоох боломж байгаа гэнэ.

Бидний амьсгал хүртэл нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа мөн гэрэл цахилгаан, телевиз, компьютергүйгээр энэ эринийг төсөөлөхийн аргагүй.Энэ бүхнийг бага ч атугай хязгаарлавал уур амьсгалын дулаарлыг одоогийн төвшинд барьж болох гэнэ.

Энэ бүхний эцэст бид  нэгэнт ус цалгайж газар, шилгээдэггүй сайхан эх оронтойдоо баярлаж бахдах бас түүнийгээ хайрлах тухай л хэлэх үг бууж байна даа. Эх дэлхийг минь үлгэрт гардаг луу биш дэлхийн дулаарлаас хайлан  улаан хоормог болж ирэх   чимээгүй хайлж буй Арктик буюу умард туйлын мөс байж болох нь ээ.

П.Баярхүү тоймч

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BATAA:
ANTARKTID ARKTIK 2-OO YALGAACH EE. ARKTIKIIN MUS HAILJ BGAA BOLOHOOS ANTARKTIDIIN MUS HAILAHGUI BGAASHDE
2013-06-24
Tsogoo:
zuitei zuitei
2013-06-24
bodol:
Suuliin uguulber ni utgagui boljee, ezen biegui. Ikh l yaaruu sandruu bichsen bololtoi. Bas suuldee antartid, arctik ni holildood ehelleee, antarctik bolood yavchihiin. Арктик, Антарктид гэж байдгаас Антарктик гэж байдаггvй байхаа.
2013-06-23
zochin:
Bitgii uund itge humuusee. Sain saikhniig bod. Iim uurtuu itgelgui aimhai hulchgar gutrangi humuusees bolgoomjil!
2013-06-23
Tsogoo:
zuitei zuitei
зочин2:
Яг үнэндээ эрдэмтдийн дунд дэлхийн дулаарал явагдаж байна уу, эсвэл эсрэгээрээ гэдэг нь маргаантай хэвээр байгаа. Аль аль тал нь өөр өөрсдийн аргумент баталгааг гарган үзүүлэхийг хичээж байгаа авч бүгд нийтээрээ хүлээн зөвшөөрсөн тийм онол, үзэл бодол байхгүй л байгаа ажээ. харин ялт ч үгүй хүлээн зөвшөөрдөг нэгэн аюул бол солирын уналт юм шүү.
2013-06-23
зочин:
махнаас болж дэлхий дулаарч байна гэж худлаа зохиохгүй шүү, Бразилаар л жишээ авахад тэд Амазоны ойг зөвхөн тариалангийн талбайнд зориулж устгадаг, энд хүнсний хэрэглээнд зориулсан улаан буудайгаас эхлэнд машины түлшинд зориулсан био түлш хүртэл орж байгаа, үүний тулд эрдэнэ шиш хүртэл их хэмжээгээр тариалж байгаа, МАШИНАА БАГАСГАЦГАА
2013-06-22
silence:
muu irguu bandi nar
2013-06-22
зочин:
махнаас болж дэлхий дулаарч байна гэж худлаа зохиохгүй шүү, Бразилаар л жишээ авахад тэд Амазоны ойг зөвхөн тариалангийн талбайнд зориулж устгадаг, энд хүнсний хэрэглээнд зориулсан улаан буудайгаас эхлэнд машины түлшинд зориулсан био түлш хүртэл орж байгаа, үүний тулд эрдэнэ шиш хүртэл их хэмжээгээр тариалж байгаа, МАШИНАА БАГАСГАЦГАА
silence:
uy geed baliar baliar tsarai shigee um yrdgiin
2013-06-22
sience:
er ni bol antarktid hailah ni tsag hugatsaanii asuudal shdee teglee geed delhii sunuhgui uchir ni delhii usand avtaj destruktsid orj l bdag negdej amalgamatsi bolj l bdag gehdee ene bol asar udaan heden say jiliin uil yvts gol ni ene hemneliig tsag hugatsaanii huvid boginohon bolgoh huchin zuil ni hunii uil ajilagaa antarktid hailaad delhii sunuhgui harin agaariin nairlagand uurchlult orno bhaa
2013-06-22
shiver monhoo:
tomor zamiin bigd ar horoolliin hajuu taliin 3 ugsarmal bairnii gomo hulgaich monhoo bairniihaa banid nariig orolddog gomo ichij amidar
2013-06-22
shiver:
tomor zamin 3 ugsarmalin shiver monhoo gomo hulgaich
2013-06-22
monhoo:
tomor zamiin 3 ugsarmaliin shiver monhoo gomo hulgaich
2013-06-22