Хуучин оны шилдэг хүүхдүүд тодорлоо

img

Жил бүр зохион байгуулдаг уламжлалын дагуу шинэ оны өмнөхөн нийслэлчүүд шилдэг хүүхдүүдээ тодруулж, хотын удирдлагууд шагнал гардууллаа. Тухайн онд сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн 15 хүүхдийг 6 ноимнациар шалгаруулан “2010 оны шилдэг хүүхэд”-ээр өргөмжлөн тууз, Хүүхдийн төлөө газрын алтан медалиар шагнаж урамшуулсан байна.

Сурлагын өндөр амжилт гаргасан “Оюунлаг хүүхэд”-ээр сүүлийн хоёр жилд гэхэд л олон улсын 3 олимдиадаас эхний байруудыг авсан, Орчлон сургуулийн 6 дугаар ангийн сурагч Ш.Золбаяр нарын 3 хүүхэд, урлагийн өндөр амжилт гаргасан “Авьаслаг хүүхэд”-ээр БНСУ-ын Иончи мужид болсон олон улсын бүжгийн спортын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож алтан медаль хүртсэн, Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн 8 а ангийн сурагч Б.Ёндонжамц нарын 3 хүүхэд, шалгарлаа.

Уран бүтээлч, хөдөлмөрч “Бүтээлч хүүхэд”-ээр 2010 оны нийслэлийн техник технологийн улсын олимпиадын алтан медальт, Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Нямсүх, идэвхитэн сонгуултан, шинийг санаачлагч “Манлайлагч хүүхэд”-ээр Японы Хирошима хотын Энхтайвны зөвлөлөөс Гадаад оюутнуудын дунд зарласан Дэлхийн энх тайвны илтгэлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Төгөлдөр нарын 3 хүүхэд, тустай үйл хийсэн “Тусч хүүхэд”-ээр Улаан загалмай нийгэмлэгийн идэвхитэн гишүүн бөгөөд энэ сонгуульт ажлынхаа хүрээнд олон үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, үе тэнгийн нөхдөө сайн үйлийн аянд уриалан дуудаж, үлгэр дууриалал үзүүлдэг, Налайх дүүргийн Чандмань цогцолбор сургуулийн 11 а ангийн сурагч О.Номуна нарын 2 хүүхэд тус тус шалгарчээ.

Ц.Батука

СЭТГЭГДЭЛ БИЧИХ