Монрогийн үхлийн гэрч “ам ангайжээ”

img

  Лос-Анжелесийн хувийн мөрдөгч агсан Фред Оташ түүнийг амиа алдсан өдөр гэрийг нь чагнаж байжээ. Тэрбээр Монро хэрхэн үхэж байгааг би сонсч байсан гэж хуурцагт ярьж үлдээсэн байна. Монро түүнийг нас барахаас хэдхэн өдрийн өмнө хувийн мөрдөгчөөр хөлслөн авсан байж. Алдарт шаргал үстийг амиа алддаг өдөр Оташ, бүсгүй ерөнхийлөгч Жон Кеннедитэй ширүүн маргалдаж байгааг сонссон байна. Монро “Би үмх мах шиг, гар дамжиж байна” хэмээн хашгирах  үед хөршүүдийг сонсохоос эмээсэн Бобби (Роберта Кеннедиг дууддаг байсан нэр) бүсгүйг ор руу шидэж дэрээр нүүрийг нь дарсан аж. Тэгэхээр тэр өдөр ах, дүү Кеннеди хоёул Монрогийнд байсан бололтой. Мөрдөгч дараагийнх нь өдөр Монрог нас барсныг мэдсэн бөгөөд түүний хөрш жүжигчин Питер Лоуфорд Оташтай холбогдож бүх зүйлээ устгахыг хүссэн байна. Түүний үхлийн талаар олон хувилбар байдаг ч ах, дүү Кеннеди бүсгүйтэй холбогдсон тул тусгайгийнхнаар амийг нь хороолгосон гэж ч яригддаг юм. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нннн:
үгүй дээ алдартай хүн байсан шүү дээ. сайхан хүүхэн болхоор л ингэж байгаа юм хүн болгон шунаж өөрийн болгож чадахгүй болхоор ...
2013-06-25
arig:
heterhii ih zuilig husej shunal techaalaasa bolj horvoogin sain saihnig amsaj chadaagui.
2013-06-24
МОНГОЛ:
ХОХЬ НЬ МУУ ЯЙШКАА ДООДОХОО ЗАХИРЧ ЧАДАХГҮЙ БОЛОХООР НЬ ЕСҮС НЬ ГЭСГЭЭХ НЬ ТЭР
2013-06-23