Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Ганболд, Б.Хурц нараар АТГ-ыг толгойлуулах эрх олгохыг дэмжсэн байна. Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу хурандаа Д.Ганболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц нарыг Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарын албанд тус бүр нэр дэвшүүлсэн тухай асуудлыг дөнгөж сая хэлэлцэж дууслаа. Тиймээс УИх-ын хуралдаанд оруулахаар болж байна.
Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшсэн Д.Ганболд нь “Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон нөхцөлд хараат бус бие даасан байдлыг хангаж ажиллана гэж мэдэгдлээ. Харин Б.Хурц нь ганц зарчим барина. Энэ бол бусдыг хэлмэгдүүлж болохгүй гэх зарчмаар ажил үүргээ гүйцэтгэнэ гэдгээ байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдлээ.