Улаанбаатарт цас орно 11 хэм хүйтэн

img

Улаанбаатарт үүлэрхэг, бага зэргийн цас орно. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар нийслэлд  14 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө. Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн Халхголын саваар 15-20 градус, Хангай уулс, Дорнод Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ