Урьдчилгааг тэглэх боломжгүй

img

Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн талаар эдийн засагчдын байр суурийг тодрууллаа.

 .

Орон сууцны моргейжийн зээлийг тэглэх нь зөв үү?

 .

Ч.Хашчулуун / МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор/

 .

Урьдчилгаа хөрөнгийг тэглэх ямар ч боломжгүй. Урт хугацаанд хэрэгжих, үл хөдлөх хөрөнгийн зээл учраас заавал урьдчилгаа хөрөнгө гэж байх ёстой.  Урьдчилгаа байснаар хөтөлбөр илүү урт хугацаанд амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм. Энэ нь эдийн засагт ирэх дарамтыг багасгаж, макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэг байдлаар нөлөөлнө.

.

Ж.Дэлгэрсайхан /СЭЗДС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш/

 .

-Урьдчилгаа хөрөнгө гэж байхаас аргагүй. Монголд иргэдийн орлого  баталгаатай бус, орлогын түвшин хангалтгүй байгаа нөхцөлд урьдчилгааг тэглэнэ гэдэг өөрөө эрсдэл юм.

 .

Л.Оюун /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш/

 .

-Ямар ч боломжгүй. Урьдчилгаа хөрөнгө бол зээлээ эргээд төлнө гэсэн баталгаа. Түүнээс зээлийг урьдчилгаагүй болгосон тохиолдолд байрны үнэ өснө. Эдийн засагт тооцоолоогүй эрсдэл бий болно.

.

Ж.Үнэнбат /Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, эдийн засагч/

 .

-Зах зээлийн зарчим гэж бий. Түүнээс гажих эрх бидэнд байхгүй. Тиймээс урьдчилгаа хөрөнгө гэж байх ёстой.  Энэ нь эрсдэл болоод эдийн засгийн тогтвортой байдлаа бодсон хэрэг. Хэрэв урьдчилгаа гэж байхгүй бол үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөс бий болох эрсдэлтэй.

.

А.Жаргалсайхан /Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн захирал/

 ,

-Зээл учраас банк эрсдэлээ хуваалцдаг. Тиймээс урьдчилгаа хөрөнгө гэж байх ёстой. Найман хувийн хүү гэдэг бол том боломж. Үүнийг л манайхан ашиглах хэрэгтэй. Арилжааны зээлээс гурав дахин бага хүүтэй зээл шүү дээ.

.

Н.Золжаргал /Монголбанкны Ерөнхийлөгч/

 .

Урьдчилгаа төлбөрийг 30 хувиар тогтоосон нь зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд дарамт учруулахгүй байх, банкны салбарыг эрсдэлээс хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн зохицуулалт юм. Хэрвээ урьдчилгаа төлбөрийг 0 хувь болгох юм бол энэ хөтөлбөр шууд зогсоно гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир мэдэхгүй таван хүнд 0  хувийн урьдчилгаа гэдэг нь сайхан сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ энэ мэт хариуцлагагүй, ул үндэсгүй, иргэдийн сэтгэхүйгээр тоглосон лоозон үг нь орон сууцанд бодитой орох боломжтой хэдэн мянган залуусын хүсэл мөрөөдлийг үгүй хийх хор уршигтайг иргэд эрхбиш ойлгох бизээ. Орон сууцны ипотекийн энэ удаагийн хөтөлбөр хавтгайрсан халамжийн бодлого биш, ажилтай орлоготой дундаж давхаргаа нэмэгдүүлэх замаар эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахад чиглэгдсэн.

 .

Ярилцсанд баярлалаа.

Б.Баяраа

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ashig moo:
urdichilgaagui baiwal ashigtai mon u
2014-03-02
ashig moo:
urdichilgaagui baiwal ashigtai mon u
2014-03-02
bataa:
10/ baiwal
2014-03-02
zochin:
urdichilgaa 30% undur baigaa ym bishuu? gadaad ornuudad amidarch baigaa mongolchuud ter ulsaasaa bair hudaldaj avdag. baruunii orond mash hungulttei. 15%-g uridchilgaa bolgoj tuldug , manai orond bol 30% baitugai 20% ch undur baina. 15% bolno. Ternees uridchilgaa teglene gej baij bolohgui asuudal
2013-06-26
Зочин:
Ард түмэнтэй санал нэг бна 20%болж бна
2013-06-25
Ард түмэн:
30% арай хатуу байна 20% байхад хангалттай,
2013-06-25
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-06-25
Irgend:
Yamar ch urdchingaagui bairiig chin yugaar barih yum Chamd heleh ch ug alga
2013-06-25
irgen irgen:
turd ajillaj bgaa, esvel togtvor suurishiltai huviin hevshild ajillaj bgaa hun-d uniin huusgui bodit une-tei bairiig urdchilgaagui ugch bno sh dee, herev daraa ni tulj chadahgui bol tur butsaagaad avch bno sh dee, bi lav zaluu hunii huvid demjij bna, unuudur zaluuchuud bid 30 huvi bitgii hel 10 huvia oloh gej zuderch bna sh dee, tur zasag jiriin irgediin amidraliin gund ni orj ajillamaar yum
2013-06-24