
Жүжигчин Ж.Сүххуяг өөрийн уран бүтээлийн цэнгүүнээр хийхээр төлөвлөж байна. Нэг хэсэг урлагаас хөндийрч, бор дарсанд орон ард түмнийхээ урмыг хугалж байсан ч тэрээр алдаатай оноотой амьдралынхаа туршид өөрийг нь дэмжиж, хүндэтгэж, итгэл найдвар хайрлаж байсан үзэгч фэнүүдтэйгээ ийнхүү нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхээр шийджээ.
Түүний уран бүзтээлийг шимтэн үзэгдэг хүмүүс уран бүтээлийн цэнгүүнийг нь хийхэд думжлэг туслалцаа үзүүлж эхэлжээ. Тэрээр Мандухай сэцэн хатан, Чингис хаан, Хүйн холбоо гээд олон сайхан тайз дэлгэцийн бүтээлийн сэтгэлд хоногшсон дүрийг бүтээсэн юм.
Түүний цэнгүүнд нийтийн болон ардын дууны алдартнууд оролцохоос гадна театрын ахмад уран бүтээлчид оролцох аж. Мөн өөрийн бүтээлүүдээсээ нэгэн үдэш тоглож үзүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ