Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

img

Аргын тооллын: 2011.11.18 Баасан гараг
Билгийн тооллын: 23. Есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Наран ургах шингэх: 08.23-17.29
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Эрдэнийг гадагш өгөх үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ