
ОХУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтан А. Батсайхан Польш улсын хууль сахиулах албанынханд саатуулагдаад долоо хонож байна. Түүнийг чухам ямар үндэслэлээр тус улсад саатуулсан талаар өнөөдрийг хүртэл албан ёсны мэдээлэл ирээгүй гэсэн тайлбарыг ГХЯ-аас өгч байгаа юм.
Харин зарим эх сурвалжийн мэдээллээр А.Батсайхан нь 2003 оноос хойш дипломат ямба эрхээ ашиглан тамхины наймаанд оролцож байсан гэх мэдээлэл бий. Тэрбээр 2003-2007 онд Варшав дахь Монгол Улсын ЭСЯ-нд алба хашиж байсан аж.
Харин энэ жил Москва дахь Элчин сайдын яаманд Хоёрдугаар нарийн бичгийн даргын алба тушаалд томилогдон очсон юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ