86 суманд өвөлжилт хүндэрлээ
15 аймгийн 86 суманд өвөлжилт хүндэрчээ. Тухайлбал Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хэнтий зэрэг аймгуудад өвөлжилт нэлээд хүндэрсэн байна. Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймгийн хойд сумдуудад цас их орж, мал нь хорогдоод эхэлжээ. Төвийн нутгуудаар ойрноос хүйтэрч эхэлсэн бол Өвөрхангайд арваннэгдүгээр сараас эхэлж цаг агаар хүйтэрч малчдын байдал сайнгүй болсон байна. Харин Хөвсгөлд энэ сарын 1-ээс эхэлж орсон цас өнөөдрийг хүртэл үргэлжилж орж байгаа гэнэ. Энэ мэт баруун аймгуудын нутагт цасны зузаан нь дунджаар 30-40 см хүрчээ. Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ