
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав Хан-Уул дүүргийн нутагт өнгөрсөн долоо хоногт осолджээ. Тэрээр лхагва гаригт Зайсангийн замд уг осол болж, генералын сууж явсан автомашин нэгэн эмэгтэйн жолоодож явсан “Тоёота” маркийн автомашинтай мөргөлдсөн аж. Үүний улмаас эмэгтэй жолооч хүндэвтэр гэмтэж, ГССҮТ-д хүргүүлсэн гэнэ. Харин ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын гар хугарсан аж.
Тухайн өдөр ЗХЖШ-ын дарга Зайсан, Их тэнгэрийн амны ойролцоо байдаг гэрээсээ гараад ажил руугаа явж байгаад осолдсон. Тэрбээр тухайн үед 07-12 УБЗ дугаартай “Форд Ренжер” маркийн автомашинтай явж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ