Ганбууш: Би удахгүй Тайландад очиж төгс эмэгтэй болно
Анхны уран бүтээлээ үзэгчдэд өчигдөр хүргэсэн “Миний нууц хүү” жүжгийн нээлтийн улаан хивсний ёслолын арга хэмжээнд олон сонирхолтой зочин хүрэлцэн ирсний нэг нь Ганбууш байлаа. Түүнтэй энэ үеэр цөөн хором ярилцахад “Би улаан хивсний ёслолын арга хэмжээнд анх удаа оролцож байгаа даа баяртай байна. Сүүлийн үед би гоо сайхандаа их анхаарал хандуулж байгаа. Надад хамгийн сүүлд “Ferfect” эмнэлгийн Н.Оюун эмч надад 15 сая төгрөгийн үнэ бүхий хамар, хацар, уруул,хөхний мэс хайчилбар үнэ төлбөргүй хийж өгөхийг санал болгосон. Энэ саналыг нь би хүлээн аваад байгаа. Мөн удахгүй Тайланд явж, төгс эмэгтэй хүний мэс ажилбарт орно. Уг нь өнгөрсөн сард явах гэсэн боловч тус улсад байгалийн гамшиг болсон болохоор явж чадаагүй. Тэнд амиа алдсан олон хүний нэг нь Монголоос Гамбууш гэвэл тэнэг биз дээ” хэмээн инээсээр “Миний нууц хүү” жүжгийн нээлтэд оролцохоор Соёлын төв өргөө рүү орлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ