Өнөөдөр үхэр өдөр

img

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 18. Сугар гариг. Билгийн тооллын 23. Есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 08.23 цагт мандан 17.29 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг гэсгээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг адагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, ахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад эд эдлэл олдоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ