Хундаганы үгийг өөрчиллөө
Британийн Тэнгисийн цэргийн хүчний алба хаагчдад энэ өдрөөс эхлэн “Эхнэрийнхээ төлөө” “Хайртай бүсгүйнхээ төлөө” гэсэн тост хэлэхийг хоригложээ. Учир нь сүүлийн 20 жилд Тэнгисийн цэргийн хүчинд эмэгтэйчүүдийн тоо эрс өссөн хэмээн Хатан хааны Батлан хамгаалах яам тайлбарлажээ.
Үүнээс гадна дээрх жендерийн асуудлын хүрээнд бас нэгэн эртний тостыг “to our men” (манай эрчүүдийн төлөө) мөн хориглосон байна. Үүний оронд “манай далайчдын төлөө” гэсэн үгээр өөрчилсөн байна. “Хайртай эхнэр, хайрт бүсгүйнхээ” төлөө тостын араас “тэд хэзээ ч бүү уулзаг” гэсэн үг дагалддаг уламжлалтай байсан юм. Харин одоо британичууд “манай гэр бүлийн төлөө” гэж хэлэхээр болсон байна.
Хатан хааны флотод олон зууны турш оройн хоолны дараа хэлдэг тостны нарийн график, тусгай заавартай байсан юм. Дээрх өөрчлөлтийн дагуу “Манай гэр бүлийн төлөө” бямба, “Манай далайчдын төлөө” тостыг баасан гаригт өргөх болно.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ