Голомт банкны тэтгэлэгт 100 оюутан тодорлоо

img

“Голомт банкны тэтгэлэгт оюутан” гэсэн батламжийг  Монгол Улсын шилдэгийн шилдэг 100 оюутан өнөөдөр үдэш гардан авна. Мянга мянган оюутан залуусаас мэдлэг чадвар, авьяас билгээрээ онцгойрогсдын “гоёл” болж ирсэн Голомт банкны нэрэмжит тэтгэлэг хөтөлбөр ийнхүү 900 дахь оюутнуудаа ширүүн өрсөлдөөн, шударга шүүлтийн дор шалгарууллаа. 2011 оны 10-р сарын 3-наас 28-ны өдрүүдэд  зарлагдсан 9 дэх удаагийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд нийт 500 орчим оюутан материалаа ирүүлж, 3 үе шаттай шалгаруулалтын үр дүнд шилдэгүүд шалгарчээ. Шилдэгээр шалгарсан 100 оюутны 33 нь банк санхүү, 21 нь бизнес, эрхзүй, 10 нь инженер техникийн чиглэлээр суралцдаг бол үлдсэн 36 оюутан нь бусад салбараас тодорлоо. Оюутан залуусын өөрийгөө сорих томоохон талбар болсон энэхүү хөтөлбөрийн хүрээнд Голомт банк 2003 оноос хойш 800 оюутанд 500 орчим сая төгрөгийн тэтгэлэг олгоод байгаа юм. Сар бүр 60 мянган төгрөг, хичээлийн жилийн турш 600 мянган төгрөгний тэтгэлэг хүртэхээс гадна Голомт банкинд дадлага хийх, сургуулиа төгсөөд ажилд орох зэрэг боломжууд тэтгэлэгт оюутнуудад нээгддэг байна. Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт 100 оюутны батламжийг их дээд сургуулиуд болон Голомт банкны удирдлагууд өнөөдөр 18.00 цагаас ёслол төгөлдөр гардуулан өгөх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ