Эмэгтэйчүүдийн хорих анги оёдлын үйлдвэртэй боллоо

img

ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар өнөөдөр анги шинэ оёдлын үйлдвэртэй болжээ.  Тус анги одоогоос 30 жилийн өмнө  БНМАУ-ын Сайд нарын 374-р тогтоолоор зөөлөн оёдол, модон хайрцаг сав хийх чиглэл бүхий бие даасан хорих анги болж, оёдлын үйлдвэр барьж ашиглалтад оруулж байжээ. Уг үйлдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгуулагын хэмжээнд ял эдэлж буй ялтнуудын өвөл зуны нормын хувцас, ор дэрний цагаан хэрэгсэл, дотуур өмд цамц дагнан үйлдвэрлэж байсан гэнэ. Харин сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжтэй гэрээ хийж гэрийн бүрээс, ажлын хувцас, машины хучлага, суудлын бүрээс, үндэсний болон загварын дээл хувцасны захиалга авч оёдог болжээ.

Тус оёдлын үйлдвэрт жирийн болон чанга дэглэмтэй хоригдогсдыг хоёр ээлжээр ажиллуулж ирсэн бөгөөд 2011 оны есдүгээр сард 20 сая төгрөгийн өртөгтэй иж бүрэн тоног төхөөрөмж бүхий чанга дэглэмтэй ялтнууд ажиллах оёдлын үйлдвэрийг шинээр байгуулжээ. Чанга дэглэмтэй хорих ангийн оёдлын үйлдвэр нь ЗО ширхэг шулуун оёдлын машин, тусгай зориулалтын хоёр машин суурилуулан үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж чанга дэглэмтэй 35-40 хоригдогчийг ажлын байраар хангаж байгаа гэнэ. Харин жирийн дэглэмтэй хоригдогчдын оёдлын үйлдвэр нь шулуун оёдлын 17 машин, уурын индүү нэг, тусгай зориулалтын найман машинтайгаар 40 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна.

Энэ талаар ШШГЕГ-ын Тамгын газрын дарга, дэд хурандаа Б.Сэр-Од ярихдаа “Энэ үйлдвэртээ дотоодын цагдаа цэргийн байгууллагын ажилчдынхаа дүрэмт хувцас үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангаж ажиллахыг зорьж байгаа. Үйлдвэрт ажиллаж буй нийт хүмүүжигчид хийж байгаа ажил хөдөлмөрт тохирсон цалин хөлс бодож тус бүрийн нэрийн дансанд байршуулан 2010-2013 эхний улирлын байдлаар давхардсан тоогоор 2948 ялтанд 64,013,552 төгрөгийн цалин бодож улс иргэдэд учруулсан хохиролд 14,705,164 төгрөгийг шилжүүлэн 2672 хоригдогчиийн гар дээр 41.009.921 төгрөгийг олгосон. Үйлдвэрийн бүсэд гар урлалын хэсэг ажиллуулж хоригдогчийг мэргэшүүлэх тал дээр онцгой анхаарч “Мон Ланс” ХХК-тай гэрээгээр савхин табочик оёх, мэргэжпийн багшаар заалган сургалтанд хамруулан зүү ороох, зээгт наамал хийх, хэрээсэн хатгамал оёх чиглэлээр нийт 38-40 хоригдогчийг ажиллуулж байна” гэжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хэн хэзээ алдаж яаж амьдрахаа мэддэг гэжүү.хийсэн хэргийнхээ ялыг бие сэтгэлээрээ эдлэж байгаа хүмүүсийг ингэж харгис хатуугаар хэлж болохгүй л байх.олон дотор сайн нь ч бий саар нь ч бий.
2015-01-11
irgen:
ene zurgan deer harahad daruuhan engiin ahimag nasni eej.d b.a ed heregten GJ vv?
2013-07-02
irgen:
yamar negen hereg.r horigdoj bui ehchuud eej.diig oilgodoggui.buruu bugsarmag hereg yaj hj chaddag bnaa l gj gaihaad baidi.henegch ugui hudlaa yarij zallin hiij chadsan ter negen em.g harah.r bod.r uruvdultei ch yum shig denduu teneg uivaagui uildel hiicheed amruun hool yaj davdag b.aa l GJ...
2013-07-02