Опра Уинфри хувийн телевизийн сувгаа нээлээ

img

Шинэ оны эхний өдрийн их үдэд нэрт хөтлөгч Опра Уинфри хувийн телевизийн сувгийн нээлтээ хийлээ. Discovery Communications-тай хамтарсан Oprah Winfrey Network (OWN) телевизийн сувгийнхаа бодлого болон нэвтрүүлгүүдийн чиглэлийг Опра өөрөө тайлбарласан юм. “Опра Уинфригийн шоу” нэвтрүүлгийн хөшигний ар дахь сонин хачин болон “Орондоо эмч Лора Берманы хамт” хэмээх нэвтрүүлгүүд онцгой анхаарал татжээ. Эмч Лора Берман хосуудад сексийн амьдралаа хэрхэн шинэлэг сонирхолтой байлгах арга замыг зааж өгөх юм байна. Wall Street Journal-ийн мэдээлж буйгаар OWN телевизийн байгуулахад 100 сая ам.доллар зарлагаджээ. Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ